スキップしてメイン コンテンツに移動

Цэцгийн баяр

Өнөөдөр4сарын8.

Билгийн тооллын энэ өдөр бурхан багш Шагжмуни мэндэлсэн гэгддэгийг та бид сайн мэднэ.
Харин Японы Мэйжигийн эрин үеэс (1868-1912он) эхлэн жил бүрийн аргын тооллын энэ өдөр шашны урсгал үл харгалзан Япон орны өнцөг булан бүрт,бүх бурханы сүм хийдэд "Хана Мацүри(花祭り)Цэцгийн баяр"буюу бурхан багшийн төрсөн өдрийн баярыг тэмдэглэж,лянхуа цэцгийг төлөөлүүлэн амьд цэцгээр хүрээлүүлээд баруун мутраа дээш өргөн босоо зогссон Шагжмуни бурханд чихэртэй ногоон цайгаар угааль үйлдэн өргөл баридаг өргөн уламжлалтай.
Өөрөөр хэлвэл Бурханы шашны зул сарын баяры(крисмас)-г тэмдэглэдэг байна.
Чихэртэй цайг өргөн,бурханы тэргүүн дээрээс урсган угааль үйлдэх болсны учир нь,бурхан багш Маяа эхээс мэндлэхэд тэнгэр баясан даруй угааль үйлдэх ус болгон 9луугаар чихэрлэг рашааныг шүршүүлэн хур бороо илгээсэнд бяцхан бурханыг өлгийдсөн лянхуа цэцэг дэлбээлэн,Шагжмуни хөвгүүн мэлмийгээ нээн өндийж урагш долоо алхан баруун мутраа өргөн,анхны сургаалиа тавьж гэгээрлийг олсон гэдэг домог үлгэр байдагаас үүдэлтэй бололтой.
Бас энэхүү домгоос үүдэн Япончууд бийрийн уран бичлэгийг уг чихэртэй цайгаар бичвэл илэрхий чадварыг олдог хэмээн итгэдэг байна.

Лам хуврага,сүсэгтэн олноос аваад энгийн иргэдэд энэ өдөр буддын сүм,дуганууд нээлттэй байдаг ба сүм дугануудын харъяаны бүх цэцэрлэг,сургуулын хүүхдүүдийг багш нар нь албан ёсоор жил бүр заавал оролцуулж,бурхан багш болоод түүний гэгээрэл,сургаалын тухай анхны ойлголтыг нь өгч,бурханы өмнө ичих нүүртэй байж,нэр төрөө эрхэмлэн,гэр бүл,найз нөхдөөс аваад ан амьтан,хорхой шавжийг ч  энэрэн хайрлах сэтгэлд сургадаг энгийн хэрнээ утга агуулга гүн,сайхан уламжлалтай юм байна.
Дашрамд дурдахад энэ уламжлал нь Японоос өөр Буддын шашинт оронд байдаггүй бололтой.

2015.4.8.Japan
©Dairiijav Ayurzana 2006-2015



















コメント

このブログの人気の投稿

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог

Хүүхдэд холбогдох зан үйл ,ёс заншил ,түүнд сургахуй.

Р.Батаахүү гуайн< Монголчуудын сурган хүмүүжүүлэх гэрийн сургуулийн уламжлал 1991)номноос авав. Монголчууд эртнээс нааш хүүхдийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн билээ.Залуу эр,эм айл болуут үрийн зулай үнэрлэхийн хүслэн болж ,өвгөд хөгшид нь ам барих ачаа харах өдрийг тэсч ядан хүлээдэг билээ.Иймээс ч Үртэй хүн жаргадаг Үндэстэй мод найгадаг Эрдэмд оройгүй Үрд ганцгүй Ухтэл үр Үгүйртэл мал Үргүй хүн нуд нойтон Үртэй хүн өвөр нойтон гэхчлэн цэцлэн хэлэлцэж ирсэн байна, Ерөөс хүн гээч болж төрсний нэгэн их үйл бол өөрийгөө залгамжлан хийж бүтээх үр удмаа үлдээх явдал тул хүүхдийг өхөөрдөн хайрладаггүй хүн гэж үгүй юм.Тиймээс ч гэж ярилцдаг. Хүүхэд тээж буй эмэгтэйг жирэмсэн гэж нэрлэн ихэд хүндэлдгийн жир-гэсэн нь хоёр гэсэн үг бөгөөд угтаа хоёр хүн гэсэн утга тул тэр болой.Иймээс хүүхдийг мэндлэхээс эхлээд тэдэнд зориулсан ёслол,зан үйлийн арга хэмжээ авч ирсэн байна.Уламжлалаас үзвэл энэ нь хүүхэд угаах,насны ой тэмдэглэх,үс авах зан үйл түүнд холбогдох ёслол юм.