スキップしてメイン コンテンツに移動

Өнөөдрийн ном:2

FOUJITA


21дүгээр зууны эхэнд Францад цор ганцаар амжилтад хүрч,FOUJITA нэрээрээ алдаршсан Фүжита Цүгүхарү(1886-1968) хэмээх Япон зураач байдгийг тэр бүр мэдэхгүй байх.
Эхнэрээ орхиод нутгаас гарахдаа удахгүй Парист уулзахын ерөөл,болзоог тависан боловч хувь заяа дахин тэднийг учруулсангүй.
Токиогийн зургийн сургуульд байхаас л өөрийн чадварыг Европт туршихыг хүсдэг байсан тэрээр 1913онд Францад хөл тависнаас хойш Пикассо болон олон авъяаслаг зураач залуусаар хүрээлүүлэн,модэль бүсгүйчүүдээр бүчүүлсээр нэг л өдөр цоо шинэ Фүжитагийн хэмнэл,урсгалыг гаргаж ирж чадсан юм.
Харин тэр хэзээ ч шавьтай болъё гэж хичээгээгүйгээс өөрийн арга барилын нууцыг хэнд ч өвлүүлээгүй гэгддэг.
Хамгийн сонирхолтой нь тэрээр 1939 оны Халх Голын дайны сэдэвтэй асар том зургийг 1941онд Токиод Японы батлан хамгаалах яамны захиалгаар зурж өгч байсан байна.Эцэг нь хэдийгээр цэргийн том дарга бөгөөд,Япон орныхоо төлөө эх оронч сэтгэл зүрхтэйдээ захиалгаар дайны сэдэвтэй зургууд зурахад хичээнгүйлэн зүтгэж олон зургийг Өрнө,Дорнын арга барилыг хослууан зурж үлдээж байсан авч тухайн үеийн Японы засгийн газрын бодлого болон өөрийг нь атаархан хорсогч мэргэжил нэгт нөхдийн зүгээс түүний бадрангуй тэмцлийг өгүүлэгч зургаас болж дайнд Япон орон ялагдсан мэт авирлах зарим сэтгэлгүй нэгэнд гомдох,үзэн ядах сэтгэлд автан,тэдэнтэй хэзээ ч ойлголцохгүйгээ мэдэн,удалгүй Францдаа буцаж,иргэншлээ сольж,нэрээ өөрчилсөн юм.
Жинхэнэ нэр нь :Фүжита Цүгүхарү
Шинэ буюу Францад болон дэлхийд түгсэн нэр нь Léonard Foujita.
Леонардо Да Винчигийн нэрнээс зээлдсэн гэдэг.
Өмнөд Америкт хэсэгхэн амьдарч,Францад насан эцэстлээ бүтээлээ туурвин амьдарсан тэрээр Notre-Dame-de-la-Paix өөрөө бүтээсэн гайхамшигт бяцхан бунхандаа нойрсож буй.
FOUJITA-INEDITS PAR SYLVIE BUISSON
(Англи,Япон,Франц хэлээр)
Зохиогч:Sylvie Buisson
Хэвлэгдсэн:2007он.
(агуулга:Фүжита судлал,амьдрал уран бүтээл)
Сэдэв:уран зураг
Хуудас:415
Хувийн үнэлгээ

コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

Д үсэг яасан яасан гэнээ?

Заримдаа өөрийгөө бурхан хилэгнэтэл  тайван байлгах юмаа. Хийх ёстой хамгийн чухал зүйлээ хийхгүй,шал дэмий фэйсбүүк,юү-түүб,экс фактор гэсэн юмаар эргэлдээд....,тэгээд өөрийгөө их зэмэлнээ. Бүр болъёо гээд фэйсбүүкээс гарах юм болно. Монгол дахь гэр бүл,найз нөхөдтэйгөө холбогддог учралын ганц гүүр болчихоод байхад худлаа л даа... 8сарын 1нээс 11ний хооронд Монголдоо харисан гэж бичлүү яалаа? Богинохон хугацаа ч гэлээ үнэхээр сайхан дурсамжаар дүүрэн хоног, өдрүүд...одоо ч санаанаас гарахгүй юм. Харьж ирээд сэтгэл,санаа ямар байсныг ойлгож байгаа биздээ? Ядахдаа Японы зун гэж аймаар халууныг хэлэхүү? Энэ жил чинь яав?...юу болов? Японд бараг ган болж,8сард ихэнхи нутгаар бороо хур ороогүй гээд боддоо!! Тэгэхээр миний санаа сэтгэл гэж бүр ангаж,хатаж байсныг ойлгож байгаа биздээ?хэхэ. Нэг хэсэгтээ хоол ч хоолойгоор давахгүй байсан тул ядахдаа шингэн сайн сэлбэе! гэж бодоод хаа сайгүй хүнсний дэлгүүрт байдаг далайн гүний минералтай уснаас нэг удаа 2литрийг аваа...