"Миний номын шүүгээ"
Энэ тухай огт уншиж байгаагүй болохоор номын сангаас авч уншлаа.
За өчүүхэн миний уншдаг номын тоо,жинхэнэ номтой нөхөрлөдөг,Японы мундагуудын харьцаа гэж тэнгэр газар шиг л юм байдгийм байна.
Энд нийтлэл бичсэн Японы нэртэй сэтгүүлч,зохиолч,кино найруулагч, гээд 23 алдартан өөрийн номын тухай,номтой хэрхэн учирсан,хэний нөлөөгөөр уншсан,яагаад ийм их ном уншиж,хураах болсон тухай гээд л төрөл бүрээр нь өгүүлжээ.
100хүрэхгүй номтой,зөвхөн дуртай,дурсгалтай номоороо л хүрээлүүлэн амьдардаг нэгэн байхад,ажлын шаардлагаар авсан,найзууд болон,хэвлэлийн компаниудаас бэлгэнд ирсэн зэрэг хаях хэцүү,хадгалах хэцүү 2000~70000номтой хүн ч зөндөө байх юм.Зарим нь олон номдоо дарагдаад,түүнээсээ болж эхнэртэйгээ хэрэлдэж,салж,бүр үхсэн хүн хүртэл байдгийг мэдээд инээд ч хүрэх шиг...
Тэгээд зогсохгүй номын жингээр гэрийн шал нь хонхойж,цөмөрдөг,зөвхөн номоо хийх гэж 2,3газар байр хөлсөлдөг,1номоо хайх гэж 10өдөр зардаг,далд байгааг нь гаргаж авахаас төвөгшөөж дахин1ийг нэмж авдаг,шалаар нэг овоолсон номын уул нуруудын дундуур амьсгаа түгжин арай гэж сүлжиж явж,унагаж,номын нуранги үүсэж,эргээд янзлах гэж байгаад нэг сонирхолтой ном олж барьж аваад тэр чигтээ 1цаг илүү суучихдаг,тэгээд ерөөс залхуу нь хүрээд тэр чигт нь эмхлэлгүй орхидог хүн хүртэл байвал яахуу!?хэхэхэ
Гэхдээ ганц энэ замбараагүй зүйл ч биш,эдгээр хүмүүс номын сайн сайхныг дэндүү мэдэрч,дурлаж,номондоо итгэж,бүхнээ зориулснаар түүний ачаар санаанд оромгүй амжилт,үйл явдалтай учран, мөрөөдлөө биелүүлж,оюун ухаанаараа одоо ч олныг удирдан залж,чиглүүлж,гэрэлтүүлж,эдээс илүү бие сэтгэл,оюуны эрх чөлөөг олсон байгааг нь мэдрэх сайхан,бахархалтай байлаа.
Хамгийн гол нь тэд уншихгүй байж гайхуулж,сайрхах гэж ном хураадаг хүмүүс биш юм.
Номын тавиуртаа цэмбийтэл нь өрөөд,өөрөө ч өрөөлийг ч хүргэдэггүй сэхээтний масктангууд биш юм.
Тиймдээ ч тэдний номны байршил байнга солигдож,урвуу зөрүү шүүгээндээ чихцэлдэн,ээлжээ хүлээж байдаг болов уу?
Япон хэлтэй,номонд дурладаг найз нар нэг уншаад,өрөөсөн дугуйнуудаа олж авсан юм шиг сэтгэлээ баясгаж,хорхойгоо хөдөлгөөрэй...📚😍✌🏼️🇯🇵
Нэр:Миний номын шүүгээ(私の本棚)
Хэвлэлийн газар:Шинчоша(新潮社)
Хэвлэсэн он:2013.8.30
Хуудас:181
Хувийн үнэлгээ:☆☆☆☆☆
Энэ тухай огт уншиж байгаагүй болохоор номын сангаас авч уншлаа.
За өчүүхэн миний уншдаг номын тоо,жинхэнэ номтой нөхөрлөдөг,Японы мундагуудын харьцаа гэж тэнгэр газар шиг л юм байдгийм байна.
Энд нийтлэл бичсэн Японы нэртэй сэтгүүлч,зохиолч,кино найруулагч, гээд 23 алдартан өөрийн номын тухай,номтой хэрхэн учирсан,хэний нөлөөгөөр уншсан,яагаад ийм их ном уншиж,хураах болсон тухай гээд л төрөл бүрээр нь өгүүлжээ.
100хүрэхгүй номтой,зөвхөн дуртай,дурсгалтай номоороо л хүрээлүүлэн амьдардаг нэгэн байхад,ажлын шаардлагаар авсан,найзууд болон,хэвлэлийн компаниудаас бэлгэнд ирсэн зэрэг хаях хэцүү,хадгалах хэцүү 2000~70000номтой хүн ч зөндөө байх юм.Зарим нь олон номдоо дарагдаад,түүнээсээ болж эхнэртэйгээ хэрэлдэж,салж,бүр үхсэн хүн хүртэл байдгийг мэдээд инээд ч хүрэх шиг...
Тэгээд зогсохгүй номын жингээр гэрийн шал нь хонхойж,цөмөрдөг,зөвхөн номоо хийх гэж 2,3газар байр хөлсөлдөг,1номоо хайх гэж 10өдөр зардаг,далд байгааг нь гаргаж авахаас төвөгшөөж дахин1ийг нэмж авдаг,шалаар нэг овоолсон номын уул нуруудын дундуур амьсгаа түгжин арай гэж сүлжиж явж,унагаж,номын нуранги үүсэж,эргээд янзлах гэж байгаад нэг сонирхолтой ном олж барьж аваад тэр чигтээ 1цаг илүү суучихдаг,тэгээд ерөөс залхуу нь хүрээд тэр чигт нь эмхлэлгүй орхидог хүн хүртэл байвал яахуу!?хэхэхэ
Гэхдээ ганц энэ замбараагүй зүйл ч биш,эдгээр хүмүүс номын сайн сайхныг дэндүү мэдэрч,дурлаж,номондоо итгэж,бүхнээ зориулснаар түүний ачаар санаанд оромгүй амжилт,үйл явдалтай учран, мөрөөдлөө биелүүлж,оюун ухаанаараа одоо ч олныг удирдан залж,чиглүүлж,гэрэлтүүлж,э

コメント
コメントを投稿