スキップしてメイン コンテンツに移動

Өнөөдрийн ном:9

АНДЫН СЭТГЭЛ

Японы нэрт зохиолч Мүшянокоожи Санэацүгийн бүтээлтэй би анх удаа танилцлаа.
1920он буюу одоогоос бараг зуугаад жилийн өмнө бичигдсэн энэхүү тууж нь өнөө үеийнхэн уншсан ч  өнгө,чанараа огт алдаагүй байх юм.
Залуу нас,гоо үзэсгэлэн,эрч хүч,хайр дурлал,анд нөхрийн холбоо,сонгосон амьдрал,заяа төөрөг...
Бид бүхний ижилхэн туулдаг замууд!!
Цөөн хуудас тууж тул энд би агуулгыг нь дурдахыг хичээсэнгүй.
Уншигч та харин өөрөө авч уншаад сэтгэгдэлээ хуваалцаарай.
Хэрэв би тэр гурвын оронд байсан бол хэнийх нь төлөө хэнийг нь сонгох байсан бол?
Дэндүү их хүсч тэмүүлсэн зүйлээ өөрийн болгохын тулд хамгийн чухал хоёр зүйлийнхээ аль нэгийг нь хаяж,золиослож чадах тийм зүрх,зориг надад байсан болов уу?

Ножимагийн зөв ч юм шиг...?
Оомиягийн зөв ч юм шиг...?
Сүгикогийн зөв ч юм шиг...?

Залуу зохиолч Оомия дотны анд Ножимад зориулан уншигчдадаа бүх үнэнээ дэлгэсэн тэр захиануудад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй.
Өөрийн эрхгүй нулимс гарсан шүү,хэхэ
"Андын сэтгэл"хэмээх энэ Япон тууж уран зохиолд дуртай,номд хайртай бид бүхний ширээний ном болоосой.
Анд найздаа бэлэг болгон барьж,ам амандаа энэ номыг хэлэлцэн ярилцаасай.
Эрхэм номын андууддаа,ялангуяа ид хайрлаж,дурлаж,үерхэж,нөхөрлөж яваа охид хөвгүүд,залуустаа энэ номыг заавал уншиж үзэхийг санал болгож байна.

*Сэтгэлийн утсыг хөндсөн ийм гоё номтой учруулсан залуу орчуулагч Д.Алтанцэцэгтээ маш их баярласнаа илэрхийлж,улам олон сайхан бүтээл орчуулж хүргээрээй гэж чин сэтгэлээсээ хүсье.

Нэр:Андын сэтгэл
Зохиолч:Мүшянокоожи Санэацү
Төрөл:Тууж
Орчуулагч:Дамдинжавын Алтанцэцэг
Хэвлэсэн газар:"Виндзор"ХХК
Хэвлэгдсэн он:2015
Хуудас:111ширхэг
Үнэ:5500төгрөг
Зарагдаж буй номын дэлгүүр:Аз хур,Интер ном( Номин их дэлгүүр)

コメント

このブログの人気の投稿

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог

Хүүхдэд холбогдох зан үйл ,ёс заншил ,түүнд сургахуй.

Р.Батаахүү гуайн< Монголчуудын сурган хүмүүжүүлэх гэрийн сургуулийн уламжлал 1991)номноос авав. Монголчууд эртнээс нааш хүүхдийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн билээ.Залуу эр,эм айл болуут үрийн зулай үнэрлэхийн хүслэн болж ,өвгөд хөгшид нь ам барих ачаа харах өдрийг тэсч ядан хүлээдэг билээ.Иймээс ч Үртэй хүн жаргадаг Үндэстэй мод найгадаг Эрдэмд оройгүй Үрд ганцгүй Ухтэл үр Үгүйртэл мал Үргүй хүн нуд нойтон Үртэй хүн өвөр нойтон гэхчлэн цэцлэн хэлэлцэж ирсэн байна, Ерөөс хүн гээч болж төрсний нэгэн их үйл бол өөрийгөө залгамжлан хийж бүтээх үр удмаа үлдээх явдал тул хүүхдийг өхөөрдөн хайрладаггүй хүн гэж үгүй юм.Тиймээс ч гэж ярилцдаг. Хүүхэд тээж буй эмэгтэйг жирэмсэн гэж нэрлэн ихэд хүндэлдгийн жир-гэсэн нь хоёр гэсэн үг бөгөөд угтаа хоёр хүн гэсэн утга тул тэр болой.Иймээс хүүхдийг мэндлэхээс эхлээд тэдэнд зориулсан ёслол,зан үйлийн арга хэмжээ авч ирсэн байна.Уламжлалаас үзвэл энэ нь хүүхэд угаах,насны ой тэмдэглэх,үс авах зан үйл түүнд холбогдох ёслол юм.