スキップしてメイン コンテンツに移動

Өнөөдрийн ном:10

УНШИХ ЧАДВАР

Ном унших чадал,чадвар гэдэг чухам юу болохыг сонирхож Япон улсын Мэйжигийн их сургуулийн утга зохиолын тэнхимийн багш,нэрт сурган хүмүүжүүлэгч Сайто Такашигийн бичсэн”УНШИХ ЧАДВАР”хэмээх номыг уншлаа.
УНШИХ ЧАДВАР БОЛ УЛС ОРНЫ ЧАДВАР ЮМ.
Уншина гэдэг өөрийгөө хөгжүүлнэ,тэлнэ гэсэн үг.Бусдын эрдэм мэдлэг,чадвар туршлагыг өөртөө шингээнэ гэсэн үг.
Хүн бүр ном уншвал өнөөгийн улс орны эдийн засгийн хямралаас гарах замыг дорхноо даван туулж,гарах гарцыг олж чадна.
Ном бол дуртай нэг нь л унших биш,хүн бүр зайлшгүй унших ёстой зүйл юм.
Гэвч дан уран зохиолын ном уншсанаараа та унших чадвартай гэсэн үг хараахан биш юм.
Харин номд дуртай болох,унших дадалд суралцахад уран зохиол чухал үүрэгтэй.
НОМД ДУРТАЙ БАЙХ,НОМ УНШИХ ЧАДВАРТАЙ БАЙХ ГЭДЭГ ОГТ ӨӨР ОЙЛГОЛТУУД!!!
Хэрэв та ном унших чадварт суралцъя гэвэл эхлээд дадах хэрэгтэй.Жишээ нь:
Хошин шог,элэглэл
Найз нөхөрлөл
Бусдын сонирхолтой туршлага
Амьдралын замаа сонгох
Өсөх насны эрч хүч
Чанга дуудаж уншихад тохиромжтой
Зовлон бэрхшээлтэй тулж,туулсан
Үхэл өмнө чинь тулгарахад
Этгээд,сонин яриа
Боловсролтой холбоотой
Өвөрмөц,содон нэгэнтэй учирснаар хэрхэн тэлж,өөрчлөгдөж байгаа тухай
Амьдрах сайхан
Зуурдын учрал
Өөрийн эрхгүй уйлуулдаг
...гэх мэт 15чиглэлээр тус бүр 10өөр ном/150ш/ уншиж байж унших дадалд суралцлаа гэж хэлж болно.Цааш нь бол жинхэнэ тэвчээр,ухаан шаардсан шилдэг сайн номууд уншиж байж та УНШИХ ЧАДВАРтай болно гэсэн ерөнхий санааг эндээс ойлгож авлаа.
Та ном унших явцдаа улаан,цэнхэр,ногоон3өнгийн бал,наалддаг өнгийн хавчуурга цаас ашиглан чухал гэсэн хэсэгтээ тэмдэглэгээ хийхээс гадна найз нөхөддөө заавал үйл явдал болон агуулгыг нь ярьж өгөх,тийм бололцоогүй бол номын тэмдэглэл хөтлөх нь цээжилж тогтоох,мартахгүй байх,цагаа хэмнэх хамгийн шилдэг арга юм.
Ном уншсанаар үзэл бодлоо нэгтгэн,товч,зөв илтгэх чадварт суралцахаас гадна бичгийн боловсрлыг давхар эзэмшдэг.
Хүн байнга ярьдаг тул ярианы чадвар төрөлхийн өсч хөгжих боломжтой боловч ном уншдаггүй хүнд бичгийн чадвар суудаггүй.
Таны өөрийгөө илэрхийлэх чадвар,бичгийн боловсрол нь ном хэр уншихаас шууд хамаарна.
Тиймээс ном бол заавал унших шаардлагагүй гэдэг ойлголт том эндүүрэл юм.
Уншдаг хүн ажлынхаа юу хамгийн чухлыг таньж,/голыг нь олж/чадварлагаар гүйцэтгэдэг.
Уншдаг хүн биеэрээ очоогүй ч олон газарт зорчиж,олон зүйлийг мэдэрч сурсан байдаг тулхүнд бэрхшээлийг даван туулах сэтгэлийн болон оюуны тэнхээтэйгээс гадна бусдын зовлон,жаргалыг ойлгож хуваалцах ухамсар, эрч хүчтэй байдаг тухай эндээс маш дэлгэрэнгүй ойлгож авч болно.
Номыг заавал дуустал нь унших албагүй ч яг юуг илэрхийлэх гээд байгаа гол санааг нь барьж авч,түүнийгээ товч,ойлгомжтой задлан дүгнэж чадаж байвал та өөрийгөө УНШИХ ЧАДВАРтай гэж үзэж болно.
Мөн энд бага,дунд ангийн багш нар сурагчтайгаа номын тухай байнга ярилцах,юу уншиж байгаагаа сурагчдадаа хуваалцах,ном унших цаг олгох,уншсан номоо бэлэглэх,ном санал болгох,ном хэлэлцүүлгийн дугуйлан зэргийг нээх нь шавь нарынх нь сурлагад маш чухал нөлөөтэйг чухалчилсан байсан.
НОМ УНШДАГГҮЙ ХҮН БАГШ БАЙХАД ХАНГАЛТГҮЙ гэсэн санааг ч хатуухан хэлж байсан.
Уг номын ерөнхий санаа нэг иймэрхүү.
2002оны9сард анх гарснаасаа хойш 2015оны3сар гэхэд даруй 39удаа хэвлэгдсэн энэ бяцхан ном нь олон,олон номын хорхойтон Япон уншигчын сэтгэлийг байлдан дагуулж,тэднийг улам их ном унших хүсэлд эргэлт буцалтгүй хөтөлсөн гэдэгт би итгэлтэй байна.
Үүнийг уншаад номд дуртайдаа баярлаж,ном унших чадварыг олох хүсэлд яах аргагүй хөтлөгдлөө.

*Уг номын төгсгөлд Сайто Такаши багш өөрөө уншиж байсан,УНШИХ ДАДАЛд суралцахад тохиромжтой гэж үзэн санал болгож буй дээрхи 15төрөл×тус бүр10ш=150номын нэрсийн жагсаалтыг хавсаргасан байгаа.

Нэр:УНШИХ ЧАДВАР
Зохиогч:Сайто Такаши
Төрөл:Боловсрол
Хэвлэлийн газар:Иванами Шиншёо
Хэвлэсэн он:2015он
Хуудас:210
Үнэ:740иэн
Хувийн үнэлгээ:☆☆☆☆☆
2015.10.1.
©Dairiijav Ayurzana2006-2015

コメント

このブログの人気の投稿

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог

Хүүхдэд холбогдох зан үйл ,ёс заншил ,түүнд сургахуй.

Р.Батаахүү гуайн< Монголчуудын сурган хүмүүжүүлэх гэрийн сургуулийн уламжлал 1991)номноос авав. Монголчууд эртнээс нааш хүүхдийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн билээ.Залуу эр,эм айл болуут үрийн зулай үнэрлэхийн хүслэн болж ,өвгөд хөгшид нь ам барих ачаа харах өдрийг тэсч ядан хүлээдэг билээ.Иймээс ч Үртэй хүн жаргадаг Үндэстэй мод найгадаг Эрдэмд оройгүй Үрд ганцгүй Ухтэл үр Үгүйртэл мал Үргүй хүн нуд нойтон Үртэй хүн өвөр нойтон гэхчлэн цэцлэн хэлэлцэж ирсэн байна, Ерөөс хүн гээч болж төрсний нэгэн их үйл бол өөрийгөө залгамжлан хийж бүтээх үр удмаа үлдээх явдал тул хүүхдийг өхөөрдөн хайрладаггүй хүн гэж үгүй юм.Тиймээс ч гэж ярилцдаг. Хүүхэд тээж буй эмэгтэйг жирэмсэн гэж нэрлэн ихэд хүндэлдгийн жир-гэсэн нь хоёр гэсэн үг бөгөөд угтаа хоёр хүн гэсэн утга тул тэр болой.Иймээс хүүхдийг мэндлэхээс эхлээд тэдэнд зориулсан ёслол,зан үйлийн арга хэмжээ авч ирсэн байна.Уламжлалаас үзвэл энэ нь хүүхэд угаах,насны ой тэмдэглэх,үс авах зан үйл түүнд холбогдох ёслол юм.