Өнөөдөр цас,бороо холилдож ороод,их хүйтэн өдөр болж байна,
Энэ жил яасан их цас орж байнаа?
....цас гэснээс ,жинхэнэ мөнх цастай Швейцарьт суудаг багын найзаас илгээмж ирлээ.
Энэ илгээмж л цас дагуулаад ирвүү гэлтэй,өглөө бороотой байснаа шууданч ахыг илгээмж авчирч өгөх үед цас болчихсон орж байсан.
Дээд сургуульд бид 2 нэг ангид хамт Япон хэл сурч,зуны амралтаар хаа нэг тийшээ ярихаар утас цохихдоо З-найз руугаа андуурч залгаад,бид 2 тэр чигтээ баахан буу халснаар бидний үерхэл нөхөрлөл эхэлж билээ.
Би тэр үед өдрийн тэмдэглэл бичих гэж бараг худалч хүнд зохиол бичих шахаж,бичсэн хэдийг минь найз маань уншиж уярах шахаж,тэгээд л хоюулаа циркийн гадаа,паркийн хашаа,их дэлгүүрийн замын урд байдаг хэдэн сандлыг ээлж сэлгэн,элдвийг ярьж суудагсан.
З-дотор бөөн гүн ухаан ,амьдралыг соргогоор харсан мэдрэмж байх.
Хааяа тэмдэглэлийн дэвтрээс нь сургаалын үг,мэргэн цэцэн гоё ,гоё үг дэвтэртээ хуулж аваад л,элдвээр бодож,найзыгаа биширч барина.
18хан настай гэхэд бид нэг их том ээж,эгч шиг амьдрал ярьдаг байж дээ.
10жилийн дараа,бид одоо жинхэнэ утгаараа ээжүүд болчихсон мөртлөө,амьдралын эрхээр дэлхийн хоёр өнцөгт бие биенээсээ жилдээ хэдэн захиа авч,хэзээ нэгэн сайхан өдөр дахин учран золгохын ерөөл тавьж сэтгэлээ аргадах юмдаа.
Найз минь сайн суугаа гэнэ,
Захианы завсар хэдэн зураг бас хавчуулсан байна.
З- минь улам сайхан бүсгүй болжээ.
Насаа дагаадуу?бид намба суугаад ,
хүүхэн болцгоождээ!? гэж өөрийн эрхгүй бодогдлоо.
Бас баахан шоколад явуулчихаж...
Би энд турах гээд ядаж байхад,хамгийн дуртай юмыг минь битгий явуулж байлдаа...одоо,нээрээ,ямар гэцүү юм бэ?...хэхэ,
Орой хоёр зулзагатайгаа хуваанаа,Баярллаа,хайрт З-минь.

Dairii sain uu? Tanaihan gaigui yu?
返信削除Vimod haragdahgui baihiin? hariu chadval uldeegeerei.
Bolgoomjtoi baitsgaagaarai.
нийтлэл болгон дээр л бороо цас гэсэн үгс их гарч ирж байна. их хур тундастай байдаг юм шиг байна.ккк
返信削除