スキップしてメイン コンテンツに移動

цасны орноос...

Өнөөдөр цас,бороо холилдож ороод,их хүйтэн өдөр болж байна,
Энэ жил яасан их цас орж байнаа?
....цас гэснээс ,жинхэнэ мөнх цастай Швейцарьт суудаг багын найзаас  илгээмж ирлээ.
Энэ илгээмж л цас дагуулаад ирвүү гэлтэй,өглөө бороотой байснаа шууданч ахыг илгээмж авчирч өгөх үед цас болчихсон орж байсан.
Дээд сургуульд бид 2 нэг ангид хамт Япон хэл сурч,зуны амралтаар хаа нэг тийшээ  ярихаар утас цохихдоо З-найз руугаа андуурч залгаад,бид 2 тэр чигтээ баахан буу халснаар бидний үерхэл нөхөрлөл эхэлж билээ.
Би тэр үед өдрийн тэмдэглэл бичих гэж бараг худалч хүнд зохиол бичих шахаж,бичсэн хэдийг минь найз маань уншиж уярах шахаж,тэгээд л хоюулаа циркийн гадаа,паркийн хашаа,их дэлгүүрийн замын урд байдаг хэдэн сандлыг ээлж сэлгэн,элдвийг ярьж суудагсан.
З-дотор бөөн гүн ухаан ,амьдралыг соргогоор харсан мэдрэмж байх.
Хааяа тэмдэглэлийн дэвтрээс нь сургаалын үг,мэргэн цэцэн гоё ,гоё үг дэвтэртээ хуулж аваад л,элдвээр бодож,найзыгаа биширч барина.
18хан настай гэхэд бид нэг их том ээж,эгч шиг амьдрал ярьдаг байж дээ.
10жилийн дараа,бид одоо жинхэнэ утгаараа ээжүүд болчихсон мөртлөө,амьдралын эрхээр дэлхийн хоёр өнцөгт бие биенээсээ жилдээ хэдэн захиа авч,хэзээ нэгэн сайхан өдөр дахин учран золгохын ерөөл тавьж сэтгэлээ аргадах юмдаа.
Найз минь сайн суугаа гэнэ,
Захианы завсар хэдэн зураг бас хавчуулсан байна.
З- минь улам сайхан бүсгүй болжээ.
Насаа дагаадуу?бид намба суугаад ,
хүүхэн болцгоождээ!? гэж өөрийн эрхгүй бодогдлоо.
Бас баахан шоколад явуулчихаж...

Би энд турах гээд ядаж байхад,хамгийн дуртай юмыг минь битгий явуулж байлдаа...одоо,нээрээ,ямар гэцүү юм бэ?...хэхэ,
Орой хоёр зулзагатайгаа хуваанаа,Баярллаа,хайрт З-минь.

コメント

  1. Dairii sain uu? Tanaihan gaigui yu?
    Vimod haragdahgui baihiin? hariu chadval uldeegeerei.
    Bolgoomjtoi baitsgaagaarai.

    返信削除
  2. нийтлэл болгон дээр л бороо цас гэсэн үгс их гарч ирж байна. их хур тундастай байдаг юм шиг байна.ккк

    返信削除

コメントを投稿

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...