Манай хотод үгчилвэл Ордон уул гэдэг уул байх ба уг уулын орой дээр эрт дээр үед тус мужын хамгийн том Ноён-ханы замын алжаал тайлах ордон байсан юм шиг байгаа юм.Тэр ордон нь одоо байхгүй,юу билээ дайн самуунаар шатсан гэдэг билүү дээ.Гэхдээ одоо ч уг ордон байсан газар маш сайхан цэцэрлэгт хүрээлэн байдаг билээ.Хавар цагт хэдэн мянган Сакүра мод уулын орой өөд өгсөх замыг дагаад тойрон ургах ба цэцэгс нь тунамал ягаан өнгөөр туяаран,хичнээн сайхан байдаг гээч...Хотынхоны хаврын баяр энд л болдог.Намрын баяр ч тэр... Сүүлийн 3жил дараалан Арт-фестиваль гэдгийг зохион байгуулах болж,өнгөрсөн жилийн намраас яг энэ Ордон-уулын цэцэрлэгт хүрээлэн тэр аяараа урлагийн бүтээлүүдээр энгэр,цээжээ чимэж,байгалын сайхантай өнгө хослуулан хачин сонихон,хараад ханашгүй шинэ төрхийг олдог болсон билээ.Бас яг энэ үеэр Японд Охиган өдрүүд үргэлжилдэг.О-хиган гэдэг нь нэг ёсондоо намар9сарын20-22ны(хавар,намрын өдөр тэнцэх үе) бурхан болоочдынхоо газрыг эргэж,цэцэг,хүж,идээ өргөдөг буяны өдрүүд юм ...