スキップしてメイン コンテンツに移動

投稿

ラベル(өвөөгийн яриа)が付いた投稿を表示しています

Чөдөртэй морь уу?Чөтгөртэй газар уу?

Өвөө маань тээвэрт явж байж гэнээ. Нэлээд оройхон ч болж гэнэ . Пэрмүүсээ асаагаад хоолоо хийж идчихээд нилээд бүрэнхий цагаар цааш хөдөлж гэнээ. Ийш тийш харуулдаад дуу аялаад явж байтал замын хажуугийн жижиг хадан цохиондээр 2 тас сууж байх юм гэнээ. Саяхан л нэлийсэн цэлгэр замаар давхиж явсан болохоор холын бараа хараад явж байхад юу ч харагдаагүй мөртлөө тэр 2 тасыг харчихаад урагшаа хартал гэнэт машиных нь урдуур чөдэртэй морь орж ирээд яах ийхийн завдалгуй л дайрчихаж гэнээ. Өвөө маань ч гээд ухаcxийгээд машинаа зогсоогоод үсэрч буугаад дугуйн доорхоо хартал хаана нь ч үзээд саяын чөдөртэй морь байсангүй гэнэ! Харанхуй шөнө болж байсныг ч хэлэхүү,oйрхoн нь нөгөө муухай 2тас бас л сууж байсныг хэлэхүү, гээд цааш айлын бараа харагдтал ер зогсолгүй давхиж хүрсэн юм гэнэ билээ.

Навчин бөмбөг

Тээр жил,өвөөг маань бага хүүхэд байхад юм гэнэлээ. Сумын гэнүү ,багийн улаан гэрт соёлжих хөдөлгөөнийхөн гэж ирж, яриа хийх тул айл бүрээс хүн илгээх тухай мэдээ авчээ. Гэрт бага хэдэн дүү нараас гадна ажил ихтэй аав ээжийн оронд өвөө маань саахалтын хүнтэй хамт мордож гэнээ. Очоод олигтой ч яриаг нь ойлгосонгүй гэнэ. Өглөөд босоод дасгал хийж ,нүүр гараа угаахаас гадна өөр бас бус ариун цэврийн дэглэм маягийн юм зааж өгөөд,"Пихтрүүл" гэдэг юм сонсгож гэнэ. Тэр үед том жижиггүй дөрвөлжин хайрцагнаас хүн дуугарч дуулж ,ярьж байгааг нь гайхан сонирхож амьтай амьтан дотор нь байдаг юм болуу?гэж бодож байсан гэж байгаа. Тун удалгүй ч яриа дууссан юм байх.Бугдэд нь нэг нэг далбагар навчтай ногоон бөмбөг шиг юм өгөөд явуулж гэнэдээ. Хоол хийдэг гэж сонссон боловч сайн учыг нь олоогүй болохоор аваад очсон ч гэсэн гэрийнхэн нь бүгд эргүүлж тойруулж үзээд гэж ижийдээ аашлуулсан юм байх. Тэгээд барьж гараад айлынхаа хаа хүүхдүүд,хэдэн дүү нартайгаа нийлээд бөмбөг өшиглө...

Их гоё хүн....

Өвөө маань 8,9настайдаа жоохон хүү байхад юм гэнэлээ. Малд явж байгаад хээр унтаж орхиж гэнээ, Тэгээд нэг сэрсэн чинь гадаа тас харанхуй,сар ч байхгүй,тэр гэж тэмдэггүй барьсан тавьсанаа танихын аргагүй харанхуй,шөнө дунд болсон байна гэнэ.Гэрээсээ хэр хол байгааг ч бүү мэд. Унаж явсан мориныхоо цулбуурийг алдсанаас,бараа сураггүй болсон байна гэнэ шүү. Тэгээд яагаад ч юм гэрээ хайгаад харанхуй шөнө алхаж гэнээ. Хэсэг газар алхаад гэнэт нэг нүх шиг юм руу бүдрээд уначихсан гэнэ.гарч болохгүй гүнзгий юм гэнэ. Тэр нүхэндээ хэсэг зүүрмэглээд үүр цайлгаад ,гэгээ орохоор ойр орчиноо ажиглавал,өвөө маань хүүрийн газар ,булшны нүхэнд ойчсон байв гэнээ. Чүү чай нүхнээс мөлхөж гараад алхах гэсэн чинь ер болохгүй хөл нь тушигдсан юм шиг хөдөлдөггуй гэнэ шүү! Учир нь гэвэл эзгүй хээр,үхээрийн газар хоносноос хоносноос дайрлага дайрчихсан байна гэнээ. Бяцхан хүү(Мүү өвөө минь)тэндээсээ гэрийн бараа харагдтал хичнээн ч хол газрыг мөлхсөн юм бэ?хамаг өмд дээл хувцас нь тамтаггүй юм б...