Хэрэв,цаг хором хугацааг зогсоож,ухрааж болдог бол та бид яг хэзээг,чухам юуг тогтоон барих байсан бол? Ямархан агшинг л дахин нэг удаа мэдрэхийг хүсэмжлэх бол? Мартаж чадамгүй нандин дурсамж ууд . Баяртай,жаргалтай,гунигтай,нулимстай үе үүд ... Аав ээж,ах ан дүүс,анд найзууд,амраг хань,ачит багш нар,азай буурлууд,ангаахай үрс,ер аль ч бай,яруу уяхан сэтгэлд тань аз жаргалын эгшиг цуурайтуулсаар,тэр л гэгээн өдрийн дурсамжууд энхрий цээжийг тань энэхэн мөчид түрэн огшиулж буй гэдэгт би эргэлзэхгүй байна. Магад,тэд ний хэн нэгэн нь бидний туулж хүрэхгүй алсад халин одсон байхыг ч би яахин мэднэ. Тэгэхээр дэргэд байгаагаасаа илүү,байхгүйгээ үгүйлж,сүүлд учирсан түүнийхээ гэгээн дүр,дотно инээмсэглэл,аминчилж хэлсэн үгийг нь ахин дахин санах гэж, зүүдэн дунд мэт бүдэг бадаг болоод өнгөрсөн дурсамжаа өнөөх цаг хугацааг урвуулан,хөрвүүлэгч ямар нэг увдисаараа цэглэж,видео кассет шиг ...