スキップしてメイン コンテンツに移動

投稿

ラベル(Бодлын урсгал)が付いた投稿を表示しています

Мартагдашгүй нь байгаасай

Бороотой шөнийн нулимстай хагацал Бодлоор хиртсэн зүүд байгаасай Бишүүрхэж, гирвэшсэн бүсгүй сэтгэл Битүүхэндээ чамайг хайрласныг ойлгоосой Хөгжмийн эгшигээр хөвөрсөн итгэл минь Хүйтэн үгээр бүлээцүүлсэн илчтэй Шүлгийн мөрүүд дээр эгнэсэн хүсэл минь Шүүрс алдам гунигийн хөгтэй Зүрхийг баярлуулсан өдрүүд минь Зүйрлэшгүй сайхан эхлэлтэй Нүдийг аргадсан харц чинь Нүглийг умартуулам  энэрэлтэй Хайраар бялхсан өдрүүд минь Хариугүй зүйлд бүдэрчихлээ гэжүү Инээмсэглэлээр цалгисан мөчүүд минь Элсэн цаг шиг урсчихлаа гэжүү Юунд чамайг өөрөөсөө түлхсэнээ сөхөөрөх ч тэнхээгүй хором л үлдэхэд Хоосон руу гагц хоосон руу одмоор болох юм Юунд хайрыг чинь огоорсноо сэхээрэх ч тэнхэлгүй өглөөг угтахдаа Шинээр дахин  шинээр бүх юм эхлээсэй гэж  залбирмаар байх юм Чамайг мартуулж чадах эм байвал уугаад нам унтахсан Чамайг эцсээ хүртэл хайрлах зориг,хүч үлдсэн бол газрын холыг ч туулаад очихсон Ай залуухан байна даа,зүрх...

Үггүй бүжиглэе

Гараа алдлан ,цээжээ тэнийлгээд Ганцхан чамайгаа угтан золгоод Оршил,эхлэл,өрнөл,төгсгөлгүй Огтоос анир шөнийг бүүвэйлж  Үггүй бүжиглэе,хурууг минь атгаач  Үнэр анхилуун биеийг чинь түшье Гагцхүү харц чинь л ярьж Гагцхүү харц минь л ойлгог Бодол авхай сэтгэлийг цоожилж Болзоонд явах хүслийг уявч Ухаангүй насны хонгор зүрх Урдын адил чамайг л үгүйлсээр  Хоргодох сэтгэл хүүхэд мэт дагаж  Хонгор биеийг балбан дэнсэлнэ  Хэлэх зүрхгүй,хүсэх эрхгүй  Хүүхэн заяаг элэглэн баясавч  Хариу үгийг чинь горидон хүлээхийг л  Танхил нас минь уучилна гэжүү Үгүй ээ би тэсэхгүй Үйлийн үрээ хожим л дэнслэе Үггүй бүжиглэе,намайг уриач Үдшийн намуунд ганхан найгая  Гагцхүү харц чинь л өгүүлж  Гагцхүү харц минь л уншиг  Гагцхүү харц чинь л аргадаж  Гагцхүү харц минь л жаргаг Алсын далайг гатлаад ирээч Алиман сар шиг мэлтийн ширтээч Аанай л жаалхан биенд багтамгүй Ариухан сэтгэлээр чамайгаа угтъя ...

Нар буцах өдрийн тэмдэглэл

Та бүгд минь сайхан зусаж байна уу? Нэг л мэдэхэд бүтэн жил талдаа орчихсон байх юм. Энэ хавраас эхэлсэн шинэ ажилдаа дасан зохицох гэж үүртэж,түүртэж,ихэнхидээ бол ядарсан нэрээр залхуурсаар тэмдэглэлдээ салхи оруулалгүй өнөөдрийг хүргэчихлээ. Бага байхад өдөр өнгөрч өгөхгүй,хичнээн урт санагддаг байлаа даа?Одоо бол нүд ирмэхийн зуур долоо хоног өнгөрч,босож суухын хооронд бүтэн сар өнгөрсөн байх мэт санагдах болжээ. Цаг улам хурдаа нэмж,өөрийн явдал хойрго болоод ирэхээр хэн нэгэнд амласан амлалтаа дор нь биелүүлж амжихгүйд хүрч,сүүлийн үед бол ямар нэг болзоо,ам тангараг тавихаас ч айдаг болоод байна шүү,хэхэ. Гэхдээ энэ бодолдоо ээрэгдээд бүр бүдрээд уначихгүйн тулд хичээнээ.                     Мартсанаас мал мэнд үү?гэгчээр Японы Хоккайдо мужаас бусад бүх нутагт борооны улирал ид үргэлжилж байна. Энд амьдарсан сүүлийн арван жилийн дотор хур бороо тун багатай улирал болоод байх шиг... ...шиг ч гэждээ,зүүн Японы хувьд ярьвал яг тийм байгаад байн...

Блогын андууддаа...

Блогт минь зочилдог та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэн мэндчилье. Дайрийгийн тэмдэглэлүүд энэ жил ямар үйл явдлуудаар өрнөх бол? Ажлын зай завсараар хийгээд,залхуу хүрээгүй,завтай өдрийн сэтгэлийн хөдөлгөөнөөрөө хамгийн их сэтгэлд хоногшсон ямар нэг хувийн голдуу сэтгэгдэл,дурсамжаар дүүрдэг бяцхан тэмдэглэлээ 2013онд ч аль болох үргэлжлүүлэн бичнээ. Хэдийгээр өөрийн өчүүхэн бодлын эмхтгэл ч,он  жил удах тусам,эргүүлэн унших цагт,үг,үсэг, мөр бүр нь дотно,сайхан санагдаж,тэр олон үйл явдлуудын дундаас гагц энэ л дурсамж сэтгэлд минь хоногшин үлдсэн юм шиг санагддаг болжээ. Хамгийн анх хэдэн насандаа тэмдэглэл бичсэнийг яг хэлж мэдэхгүй юм. Лав л дунд сургуулийн 6дугаар ангид байхдаа 12хуудастай цэнхэр дэвтэрт өдөр бүрийн тэмдэглэл бичдэг болсон юм даг.Эхэндээ богинохон хэдэн мөр.... 1дүгээр сарын9.Мягмар гариг. Өнөөдөр 2дугаар улиралын дүн гарна.Физикийн шалгалтан дээр дунд авчихсан.Багш намайг дунд гаргах байхдаа....,Хичээлийн дараа Ц-тэй уулзаж,гэрт нь тоглоод,...

Ахин уулзахгүйн учир...

Тэр үед би хотынхоо төв шууданд хүлээн авагч хийдэг байлаа. Нас дөнгөж хорин наймтай.Гэртээ хүүхэд харсаар бүтэн гурван жилийн нүүр үзэж байсан тул,хүний мөрөөсөл болж,бөглүү хөдөөний жижигхэн хотдоо нүдний гэм болсон цэвэрхэн,хөнгөн,сайхан ажлуудын нэгийг олж аваад,ирсэн болгоныг нүүр дүүрэн инээмсэглэлээр угтаж,үдэхийн завсар юу айлдсаныг нь сэтгэчилэн бүтээгч,онож хэлвэл үйлчлүүлэгч гэдэг хааныхаа үнэнч албат зарц болсондоо хэмжээлшгүй их баяртай суудаг бүсгүй болоод байлаа. <<Тавтай морил>>,<<Маш сайн ойлголоо>>,<<Хүлээлгэсэндээ хүлцэл өчье>>,<<Баярллаа>>,<<Дараа дахин үйлчлүүлээрэй>> гэсэн утгатай мэндчилгээний үг бол амны уншлага мөнөөс мөн бөгөөд,өдөр бүр,зочин бүрт тэр үгээ ёс мэт хэлдэгбилээ. Хоёр жилийн өмнө уг ажлаасаа гарсан ч одоо хирнэ санаанаас гардаггүй үйлчлүүлэгч гэж байдаг юм. Каной Токүжиро гэдэг байнгын үйлчлүүлэгч маань долоо хоногт хоёр удаа заавал өөрийн гараар бичсэн захиаг явуулж,нарийхан дугтуй...

Д үсэг яасан яасан гэнээ?

Заримдаа өөрийгөө бурхан хилэгнэтэл  тайван байлгах юмаа. Хийх ёстой хамгийн чухал зүйлээ хийхгүй,шал дэмий фэйсбүүк,юү-түүб,экс фактор гэсэн юмаар эргэлдээд....,тэгээд өөрийгөө их зэмэлнээ. Бүр болъёо гээд фэйсбүүкээс гарах юм болно. Монгол дахь гэр бүл,найз нөхөдтэйгөө холбогддог учралын ганц гүүр болчихоод байхад худлаа л даа... 8сарын 1нээс 11ний хооронд Монголдоо харисан гэж бичлүү яалаа? Богинохон хугацаа ч гэлээ үнэхээр сайхан дурсамжаар дүүрэн хоног, өдрүүд...одоо ч санаанаас гарахгүй юм. Харьж ирээд сэтгэл,санаа ямар байсныг ойлгож байгаа биздээ? Ядахдаа Японы зун гэж аймаар халууныг хэлэхүү? Энэ жил чинь яав?...юу болов? Японд бараг ган болж,8сард ихэнхи нутгаар бороо хур ороогүй гээд боддоо!! Тэгэхээр миний санаа сэтгэл гэж бүр ангаж,хатаж байсныг ойлгож байгаа биздээ?хэхэ. Нэг хэсэгтээ хоол ч хоолойгоор давахгүй байсан тул ядахдаа шингэн сайн сэлбэе! гэж бодоод хаа сайгүй хүнсний дэлгүүрт байдаг далайн гүний минералтай уснаас нэг удаа 2литрийг аваа...

А ба миний 9сарын11...

Гэнэт банзан хаалга тас тас дуугарлаа. Манай хүн дахиад л зүүдэндээ хөлөөрөө өшигчиж байна. Зүгээр унтаж чадахгүй,зүүдэндээ өнөөх намхан матрасан орноосоо өнхөрч оочоод, унтлагын жижиг өрөөний энд тэнд гараад хана туургыг нь өшигчөөд,ороо тойроод тойрон аялал хийгээд явдаг хүн шүү!!кк Цаг уг нь 19:23. Гэгээ тасраад овоо хэдэн хором өнгөрсөн ч жирийн үед бол ийм эрт хажуулдах өдөр бишсэн. Ялангуяа өнөөдөр бол бүр ч... Арга ч үгүй юмдаа.Өглөө 5цагт ажилдаа явдаг юм чинь. Орой хоолоо идэхдээ би түүнд хэллээ л дээ. Өнөөдөр бидний анх танилцсан өдөр юм байна ш дээ!!?? Өө,тийм билүү?9сарын3нуу?гэнээ. Арай ч дээ,хонгор минь өнөөдөр 9сарын11 гэж хэлээд байхад яаж чи тэгж зөрүүлж хэлж чадаж байнаа. Аааа,хэлэх ч үг олдсонгүй. Дуугүйхэн нохойгоо салхилуулахаар гарлаа. Өөрийгөө ч бас... Гар утсаа авч гарсангүй. Гадаа нэлээд бүрэнхий орчихсон,сэвэлзүүр салхи бүлээн уруулаараа хацар үнсээд ч байх шиг... Салхи ер нь хүнээр бол эр хүйстэй байхаа.Энэ үдшийн салхи их аядуу з...

Beautiful sunshine...

Агаарын цэнгэг нь хамар цоргиож,усны тунгалаг нь сэтгэл ариусгам,заагтсан шаргал өрөм мэт нарны жаргах алтан туяа нь ямар үзэсгэлэнтэй юм бэ?Цаашилж буй хөх үүлс нь хүртэл хүрэн ягаан эмжээр татуулаад,уран зургийн өнгө хослол адил эх нутгийн минь үдшийн тэнгэр үгээр хэлж,үзгээр бичиж барамгүй үлгэрийн орон ажээ. Жаргах нарны туяа,Хөвсгөл аймаг,Ханх сум,Хөвсгөл нуурын хойд зах.Зургийг Б.Баяр  Фэйсбүүкийн шинэхэн найз  Б.Баяр  https://www.facebook.com/tertbayar  гэдэг эчнээ танил зурагчин ахын Монгол нутгийн байгалын үзэсгэлэнг буулгасан сайхан зургуудыг үзээд гэрээ санахын сацуу эх нутгийнхаа гайхалтай сайхныг улам биширч,мөн тэрхүү сэтгэгдэлээ та бүгдтэй хуваалцахаар энд хуулан тавьлаа.

Мартагдашгүй агшин минь.

Хэрэв,цаг хором хугацааг зогсоож,ухрааж болдог бол та бид яг хэзээг,чухам юуг тогтоон барих байсан бол? Ямархан агшинг л дахин нэг удаа мэдрэхийг хүсэмжлэх бол? Мартаж чадамгүй нандин дурсамж ууд . Баяртай,жаргалтай,гунигтай,нулимстай үе үүд ... Аав ээж,ах ан  дүүс,анд найзууд,амраг хань,ачит багш нар,азай буурлууд,ангаахай үрс,ер аль ч бай,яруу уяхан сэтгэлд тань аз жаргалын эгшиг цуурайтуулсаар,тэр л гэгээн өдрийн дурсамжууд энхрий цээжийг тань   энэхэн мөчид  түрэн  огшиулж буй гэдэгт би эргэлзэхгүй  байна. Магад,тэд ний хэн нэгэн нь  бидний туулж хүрэхгүй алсад халин одсон байхыг ч  би яахин мэднэ. Тэгэхээр дэргэд байгаагаасаа илүү,байхгүйгээ үгүйлж,сүүлд учирсан түүнийхээ гэгээн дүр,дотно инээмсэглэл,аминчилж хэлсэн үгийг нь ахин дахин санах гэж,  зүүдэн дунд мэт бүдэг бадаг болоод өнгөрсөн дурсамжаа   өнөөх цаг хугацааг урвуулан,хөрвүүлэгч ямар нэг увдисаараа цэглэж,видео кассет шиг ...

Хайрт Япон эмээ минь...

15ны өдөр.... Өнөөдөр би нэг хүнийг сүүлийн замд нь үднэ. Зүүд бол одоохон сэрмээр...,итгэж чадамгүй,энэ бодит үнэнийг худлаа байгаасай гэж,эцсийн хором хүртэл хүлээмээр. 11-ний өглөө... Миний хамгийн хайртай Япон К.....эмээ тэнгэрт халилаа. Нас сүүдэр Япончуудынхаар бол ануухан,82той буурал минь. Японд амьдарсан энэ 9жилийг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хүний нутагт ганцаар ирээд,дасаж ядан түүртэж явахдаа учирсан ачтан буурал минь гэв гэнэт биднийгээ орхиод явчихлаа. ..түүний 3хоногийн өмнө улаан-загалмайн эмнэлэгт шинжилгээ өгөхөөр хэвтээд,гарахын яг өмнөхөн хувцаслачихаад,толинд үсээ янзлаад ирье гээд ариун цэврийн өрөөнд орж,тэндээ унаад,тэр чигтээ өндийсөнгүй...гэж дунд хүү нь хамраа шархируулан байж хэлсэн билээ. Яг л өөрийн ач,зээ шиг надад болон хүүхдүүдэд минь эх хүний,эмээ хүний элбэрэлт сайхан сэтгэлээр ханддаг байж дээ . Хуучин амьдарч байсан байшингийн яг хажуу хөрш маань байсан болохоор,бараг өдөр бүрийг эмээгийн инээмсэглэлээр угтаж,үддэг ...

нэргүй тэмдэглэл

Шөнө дунд...12цаг 09минут. Оройжингоо хүйтэн өрөөнд сууж,номноос бага сага юм хуулж авлаа. Юу вэ гэхээр,өнөөдөр уншсан нэг богино өгүүллэг тун дажгүй санагдсан тул,орчуулаад үздэг юм билүү?гэж...тэгээд эхийг нь Форд-д буулгангаа мэдэхгүй үгнүүдийг түүж,толь бичиг эргүүлж барьж... Гарчиг нь их ярвигтай тул одоохондоо нэрийг нь яг оноож өгч чадахгүй байнаа. Бодоод л байна. Ямартай ч нэг оюутан залуу зуны амралтаараа дурласан охинтойгоо болзохын тулд,зөвшөөрөл аваад,болзоондоо бэлтгэхийн тулд өндөр цалинтай цагийн ажил хийж гарна. Тэгтэл амархан мэт ,гэвч ярвигтай ажил болж таарч,мань хүн нэлээд шантарч явтал нэг эмээтэй таарна. Тэр эмээгийн хэлсэн үг уг өгүүллэгийн гарчиг нь юм л даа. Тэгээд л эргэлзээд байна.хэхэ . Эмээ,залуу 2 бие биеэ танихгүй ч,ямар нэг зүйл тэр хоёрыг уулзуулдаг болгоно. Зохиолын төгсгөлд ойлгоно л доо.хэхэ. Харин залуу өнөөх эмээтэйгээ уулзалдахгүй болсон цагт,өнөөх дурласан охинтойгоо ч болзохыг юман чинээ бодохоо больсон байна. Энэ дурсамжа...

Хясал...

Эмч ирсэнээр,сувилагч хөвөнтэй нарийн хуванцар гуурсыг охины хамрын нүхэнд ээлжлэн шургуулж нянгийн дээж аваад шинжүүлэхээр явлаа. Тун удалгүй эмч ирээд хэлж байна. -Энийг хардаа ,...яалт ч үгүй Томуугийн А вирус гэж гарч байгаа биз?! 5хоног эм уугаад,дахин 3хоноод ирж үзээлсний дараа цэцэрлэгтээ явж болно !!>>...гээд гартаа А,В үсгийг цагирагаар хүрээлсэн цагаан хуванцар савхны улаан өнгө тодруулсан хэсгийг заав. Би:-Юу билээ,нийт 8хоног гэхээр,эмчээ тэгвэл энэ хагас сайнд болох цэцэрлэгийн төгсөлтийн баяр,ёслолд охин маань оролцож болохгүй гэсэн үгүү? Эмч:-Харамсалтай нь болохгүй,гэрийн дэглэм сахихгүй бол халуун буусан ч вирус нь биеэс гадагшлаагүй байх тул бусдадаа халдаачихна шүү дэ!! ...................................................................................................................................................................... Ийнхүү охин бид хоёр гэрийн дэглэмд орж,хүүгээ эмээгийнх рүү нь ааваар нь хүргүүллээ. Охиноо унтсан хойгуур шин...

Халуурсан нь...

Охин минь өчигдөр өглөө сэрээд ,,ээжээ толгой өвдөөд байна,,гэхээр нь халууныг нь хэмжтэл яасан гээч...!!!?+41.3хэм зааж,золтой л ухаан алдсангүй. ...дахин хэмжтэл +39хэм... Жил бүрийн энэ өдрүүдэд Японд ,,О-хиган,,(お彼岸)гэдэг бурхан болоочдын газрыг эргэдэг зан үйлийн өдөр гээд,амралтын өдөр таарсантул,яаран өнөөдрийн жижүүр эмнэлэг аль болохыг шүүж мэдээд ,давхиж очлоо. Эмнэлэгийн хүлээн авагч эмэгтэй +39 гэж сонсовуу үгүй юу,царайгаа илт хувиргаж<<Томуугийн халдвар авсан байх магадлалтай юм байна,бусад үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлын үүднээс та хоёрыг тусгай өрөөнд оруулах хэрэгтэй байна,намайг дагаад явна уу >>гэлээ. Энэ эмнэлэгт би цаанаа л дургүй билээ. Гурван давхар,саарал байшин... <<Хотын төв эмнэлэг >>гэсэн нэртэй боловчиг,үүднээсээ нэг л хуучин,хөндий,бас бохирдуу. Хөгжсөн Япон орны эмнэлэг гэхэд итгэмгүй сонин мэдрэмж төрүүлдгийм. Хамгийн гол нь аймаар хүлээлгэнэ. Үүдэнд хүлээж суугаа өвчтөн гэж бараг байхгүй атал,өнөөх эмч нь хаа н...

Ирж яваа цаг

Хаврын хавсаргатай хүйтэн өдөр болж байна. Японы хавар ингэж салхилдагсан билүү? Гэрийн гадаахи хулс модон төгөлд эргэж сэргэхээргүйгээр гандаж,хатсан хуучин мөчрүүд тас тас хугарах нь сонсогдоно. Залуухан ногоон хулс бол бас багагүй хатуу ,барьцтай. Маш өндөр,уртаас гадна хүнд байдгийм билээ. Гараар хугалах нь битгий хэл,гар хөрөөгөөр арай хийж дийлдэм,тийм бөх... Гэвч он цагийн элэгдэл хулсыг зүгээр орхих биш,өвгөрч хорчийгоод,саарал гэхээс хар өнгөтэй болчихно. Тэр л өвгөн хулснууд салхины аяс ч даахгүй хагараад,хугараад,унаад өгч буй нь энэ билээ. Гунигтай ч юм шиг... Эргэн тойрон далайн дунд орших энэ орныг ,,бүүдийсэн саарал тэнгэр,, хиймэл дагуул мэт байнга дагадаг гэхэд хэлсдэхгүй тул,хэдий хүйтэн салхитай ч цэв цэнхэр,цэлгэр тэнгэр нь нэг л сэтгэлд дотно,эх нутгийг минь сэмхэн бодогдуулна.

Эхлэл болгож...

За,байз.... Өнгөрсөн жил чинь зөндөө гунигийн юм биччихсэн. Энэ жил дахиад тийм юм бичихгүй ээ. Хүний өрөөлгүй харанхуй,баргар царайлуулахгүйг хичээнээ. Харин яг ямар нэг чиглэлд баригдалгүй бичье гэвэл юу нь дээр юм бол доо? Бодоод л байна... Нутагтаа байхгүй байж,нутгийн сонин бичнэ ч гэж юу байхав,хэхэ. Энэ Япон орны сонин сайханаас олж мэдсэнээсээ түлхүү бичсэн нь дээр ч юмуу? Саяхан нэг сайн найздаа үзүүлсэн бичлэг овоо тоогдсон байсан...               Kagemu ТВ-ээр харсан зүйлээ болтугай оруулнаа. ...бас шинэ бүлэг нээж байгаад өөрийн чадан,ядан оролдсон орчуулгын эвлүүлгүүдээс тавъяа. Ихэвчлэн Японы уран зохиол талдаа байх боловуу даа...? Нэг иймэрхүү... Маргааш нэг Япон олон улсынсоёлын харилцааны  сайн дурынбайгууллагын хүсэлтээр таван минутын илтгэл маягийн юм тавиад ирнэ. Ярих зүйлээ ерөнхийд нь толгойдоо хийсэн ухаантай. Гацаж,түгдрэлгүйхэн шиг нэг санаагаа ойлгуулчих юм сан.хэхэ. Ямартай ч о...

Чин сэтгэлээсээ дахин нэг...

2011он улиран одох гэж байна. Оршин сууж буй Япон оронд маань 3.11...тэрхүү хар дарсан зүүд мэт өдрөөс хойш сайнаасаа саар нь илүү ,хүнд хэцүү зовлон,хагацал,уй гашуу, гуниг  харууслыг авчирснаар бүх Япончуудын болоод дэлхийн  хүн ардын сэтгэлд томоос том хар толбо үлдээсэн билээ. Арван таван мянга орчим амь үрэгдэгсэд,сураггүй алга болсон эгэл жирийн Япон иргэдийн төлөө энэ оны сүүлчийн энэ  өдөр дахин  гүнээ эмгэнэн,харуусаж буйгаа илэрхийлье. Мөн Фүкүшима мужид байрлах "Токиогийн эрчим хүч"компанид харъяалагддаг "Фүкүшимагийн 1дүгээр атомын цахилгаан станци"-д гарсан хүчил төрөгчийн дэлбэрэлтээс үүдэн, төрсөн гэр,эх нутагаа аргагүйн эрхэнд орхин дүрвэж, насан туршдаа эргэн очих боломжгүйгээр, байгаа бүхнээ алдсан Фүкүшимагийн ард түмэнд чин сэтгэлээсээ харамсаж буйгаа илэрхийлье. Хэзээ нэг өдөр үе,хойч тань эх нутагтаа заавал эргэн очиж,айх аюулгүй,энх тунх оршин  суух болтугай. Ирээдүйд энэ өдрүүд зөвхөн домог болвч,эн...

Наадам

Ах зүгээр алга болж байж байснаа гэнэт,фэйсбүүкдээр<<Ах нь хөдөө явж наадам үзэж,амарлаа>>гээд зурвас үлдээчихээд алга болцон байхийн.<<Миний дүү наанаа сайхан баярлаарай>>гээд ч хэлчихдэггүй...Монгол хүн байж...дураараа юмаа, Намайг энэ арал дээр наадам,цагаан сар,сонгуулиас нэрээ хасуулсаныг ухамсартайгаар авч хэлэлцдэг болжээ...гомдлоо шүү.хэхэ. Хэзээ билээ,саяхан ,уржигдар,нэг найзтайгаа ярив... (Аа...юу билээ,тийм тийм,өчигдөр юм байна,Энэ тархи толгойд тогтоох юм гэж үлдэхнүү,ер нь..!?) Да:Наадам дөхөхөөр хөл хөдөлгөөн ихтэй байна уу? До:Аан,харин тийн,хөдөлгөөн орж л байна,машин тэрэг хүмүүс аваад л... Да:Яагаад машин тэрэг аваад гэж? До:Наадам дөхөхөөр энд машины үнэ болоод эрэлт нэмэгддэгийшдэ... Да:Айраг гараад сайхан байгаа байхдаа? До:Харин тийн,наадмаар жаал айраг уунаа.Лагер хавьцаа гүүтэй айлууд байдгийн... Айраг ...хуушуур... Да:Хорхой хүрээд байнаа.Наадам гэхээр айраг л толгойд ороод байхийм, До:Хорхойтой юмуу?хэхэ Да:Тийш д...

Бурханы зангуу

Хэн нэгэн нь асуувал би өөрийгөө Буддын шашинтан гэж бахархан хариулдаг. Гэвч ямар ч  шүтлэггүй хүнтэй гэр бүл болсон нь нөлөөлдөг ч биз,бурхан Буддын өмнө алга хавсран залбиралгүй удаждээ. Хааяа сэтгэлдээ Бурхан минь,Дарь эх минь..гэж шивнэхээс цаашгүй. Ядахдаа айсан,сандарсан үедээ Ум Дари Дүдари Дүри Дүри Суха гэж үглээд уншчихаж байгаарай гээд л...өвөө хэлдэг байсан байх...Уншчихдаг ч байсан .. Манай өвөө бас тэрүүхэндээ шүтлэгтэй..Хуучны хүн арга ч үгүй биздээ? Бодвол  би 5,6 дугаар ангид л байсан байхаадаа. Өвөөтэйгөө хамт өвөлжсөн юмдаг. Тамхи их татдаг өвөө минь,найзуудаа  цуглуулаад өдөржин шатар тоглоод л ,утаа баагиулаад л...өвөөгийн гэр доторхи гэдэг чинь ёстой <<Манан,Будан>>гийн орон болно ш дээ. Тэгээд  нэг өдөр өвөө даарсан юмуу,яасийм,бөгшүүлж ханиалгаад болдоггүй ээ , Угийн бие сайтай байсных уу,бага залуу насаа хөдөө гадаа хөхөрч,гандаж өнгөрөөснийхүү их хөлчир,бие сайтай,дээрээс нь зөрүүд болохоор яагаад ч эмнэлэ...

Фэйсбүүк

Фэйсбүүк гэж ид шидтэй цэнхэр нүүртэй ном байх юмаа. Энэ цэнхэр номын хуудсуудыг сөхөх бүр шинэ үйл явдал, шинэ уулзалт учралаар дүүрэн байж, сэтгэлийн их баяр баясалд цэнгүүлж ,дурсамж дүүрэн яриа хөөрөөр бялхуулан ,ирээдүйд өөрт минь ямархан дурсамжыг үлдээхийг үл мэдэх хуучны сайн анд нөхөд, бүр зүс үл таних найз нөхдөөр хүрээлүүлэн нэгэн орон зайн өөрийн хуудас гээчийг нээгээд ,дэлгэцийн цаана мишээн суугаа хэн нэгэн найзтайгаа чимээгүйхэн яриа өрнүүлж,бас хоромхон зуур хариу хүлээнгээ өнөөх л цэнхэр дэлгэцрүүгээ чих тавин,тас ширтэнгээ цааш хэлэх хэдэн үгээ сэмхэн бодоод,сэтгэл доторхи  үг үсгүүдийг холбож,өгүүлбэрийн нийлэмжүүдийг оёж хатган,арван хуруугаараа хөнгөхөн шигтэгсээр аяархан аяарханаар уран гээч ньИнтэр-тас,бас заримдаа хүчтэйхэн бөөгнүүлж байгаад Интэр-тас,Интэр-тас,тас гээд л дэлгэцрүү онилуулж байгаад шидэлж гарна. Ийм маягаар хамаг цаг нарыг минь чимээгүйхэн идэж,хийх ажлын ганц садаа болдог ч хагацсан хоёрыг учруулж,хагаралдсан хоёрыг нийлүү...

Газар хөдлөлт 1.

Аймшигт газар хөдлөлт болсноос хойш яг 1сар өнгөрлөө. Миний амьдарч буй Точиги муж далайгүй,газар хөдлөлтийн төвөөс зайтай ч энэ удаа магнитуд 6 баллын хүчтэй газар хөдлөлтэд өртөж,байшин барилга гэмтэж,4хүн амиа алдсан билээ. Өөрийнхөө үзсэн хэмжээнд эргэн дурсахад... Өмнөх өдрийн үдээс өмнө 11цагийн үед Мияаги мужид 5 баллын газар хөдөлж, үдээс хойш гэнэт их хүйтэн зэврүүн салхи гарч,тэнгэрт хав хар үүл хуралдаж,тэнгэр дуугарч,гэнэт том том мөндөр хаялснаа  эргээд цэлмэж, нэг л сонин байсан ч,хавар цаг юм болохоор айхтар тоосонгүй.  3сарын10,гэнэт мөндөр асгарав(цэцэрлэгийн хашаанд)  Жирийн үед ч байсхийгээд газар чичирч байдаг болохоор тэр олонуудын нэг байх гээд санаа амар байлаа. Гэтэл маргааш өглөө 3сарын11ний өглөөнөөс бас газрын чичиргээ сул боловч ,жирийн үеэс олон тоотой байгааг анзаарав. Сүх далайтал үхэр амар гэдэг шиг,тайван гээч нь гэр орны ажил хийнгээ компъютерээ асааж,эгчтэйгээ ярьж аваад,жоохон бичих ажил байсныг нухаж суулаа. Үдээс хойш,...