スキップしてメイン コンテンツに移動

Хясал...


Эмч ирсэнээр,сувилагч хөвөнтэй нарийн хуванцар гуурсыг охины хамрын нүхэнд ээлжлэн шургуулж нянгийн дээж аваад шинжүүлэхээр явлаа.

Тун удалгүй эмч ирээд хэлж байна.

-Энийг хардаа ,...яалт ч үгүй Томуугийн А вирус гэж гарч байгаа биз?!
5хоног эм уугаад,дахин 3хоноод ирж үзээлсний дараа цэцэрлэгтээ явж болно !!>>...гээд гартаа А,В үсгийг цагирагаар хүрээлсэн цагаан хуванцар савхны улаан өнгө тодруулсан хэсгийг заав.

Би:-Юу билээ,нийт 8хоног гэхээр,эмчээ тэгвэл энэ хагас сайнд болох цэцэрлэгийн төгсөлтийн баяр,ёслолд охин маань оролцож болохгүй гэсэн үгүү?

Эмч:-Харамсалтай нь болохгүй,гэрийн дэглэм сахихгүй бол халуун буусан ч вирус нь биеэс гадагшлаагүй байх тул бусдадаа халдаачихна шүү дэ!!

......................................................................................................................................................................

Ийнхүү охин бид хоёр гэрийн дэглэмд орж,хүүгээ эмээгийнх рүү нь ааваар нь хүргүүллээ.

Охиноо унтсан хойгуур шинэхэн блогтоо зориулж хүндэлж,биширч явдаг Японы алдарт зохиолч , Шиба Рёотаро гуайн ,,Монголд зорчсон тэмдэглэл,,-ийг эхнээс нь орчуулах гэж сууж үзсэн боловч бардаг юм биш!!!

Ядахдаа эхний хэсэгт нь Хятадын эртний түүхийн хэсгээс гардаг тул эртний ханзыг нь уншиж чадахгүй,яаж ийгээд гаргалаа ч тэр нь миний Монгол толь бичигт байхгүй зэрэг алаг ,цоог орчуулаад ч юм болгох шинжгүй тул хэрээ мэдээд орхивоо,хөөрхий,хэхэ.

Хүүхдийн бие сайнгүй байхад ч ухаж,нухаад суух эд биш юм даа,угаас орчуулга гэдэг маань.

コメント

  1. kkk битгий шантраарай. Та чаднаа. амжилт

    返信削除
  2. Энхжаргалаа,үргэлж дэмждэгт баярллаа.

    返信削除

コメントを投稿

このブログの人気の投稿

③ӨӨРИЙНХӨӨ ХЭВ МАЯГИЙГ БОДИТООР ТОДОРХОЙЛОХ

ДУРТАЙ,ТОХИРОХ ҮНЭРЭЭ ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ Дэлгүүрт ороод,<<Энэ ус л танд тохирно!!>>гээд учиргүй санал болгоод байхад дуртай үнэр тань биш бол авдаггүй биздээ?Тэгвэл дуртай бөгөөд тохирох(зохих)үнэрээ дорхноо мэдэх арга зааж өгье.Дараахи ҮНЭР ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ-ийг ашиглаад үзээрэй. Цусны бүлэг,төрсөн ордоо бич гэхээр гайхах нь аргагүй... Бидний ерөнхий ойлголттой цусны бүлэг болон төрсөн ордны зурхай нь утгачилвал статистк(тоо бүртгэл)ийн нэг хэлбэр бөгөөд,танд таарах магадлал өндөр тул үнэрээ сонгоход чухал санаа оноо өгдөг байна. Таны насаар тухайн үеийн тань үнэ цэнэ,амьдралын хэв маягийг мэдэж болно.Түүнчлэн,дуртай цэцэг,өнгө,жимсээс дуртай үнэрийг тань төвөггүй олно.Дуртай өнгө нь шилний(сав) өнгө болон үнэрний хэв шинж(имиж)ургамал ба жимсний өнгөтэй яв цав таарч байвал зохино.Хөгжмийн хувьд поп урсгалд дуртай бол өөдрөг,хөнгөн үнэрийг таална.Жазз бол анир чимээгүй ТОМ ХҮН-эрхүү талдаа НООТнд дурлах болов уу. Хувцаслалтын хувьд чөлөөт стильтэй бол гоёмсог...

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...