Найзуудын хүсэлтээр орчуулах гэж оролдсон боловч энэ нь Лука Турины номын шууд орчуулга тул харицангуй энгийн яриа байлаа.Бас өөрөө ч сайн ойлгохгүй хэсэг байсан тул асуултын тэмдэг тавьж түр аргаллаа.Яаран орчуулсан тул алдаа мадаг байгаа байх,уучлаарай.Дараа сайн харж,уншиж байгаад заснаа.Түрдээ энийг уншиж байгаарай,манайхаан.... AMOUAGE GOLD Би Amouage-ын зоригтой,нийлмэл үзэл санаанд дуртай.Энэ компани нь 1983онд Оманы хааны гэр бүлийн хамгийн ахмад нь 3000жилийн өв соёлтой үнэртэй усны технологийг дахин амидруулахын тулд эхэлсэн юм.Алс нутгийг мөрөөдөн,эртнээс далайд амьдарч ирсэн үндэстнийхээ бахархлыг нэгтгэж,AMOUAGEгэж нэрлэжээ.Араб хэлний Амүважи(давалгаа)ыг Франц маяг оруулан Амур-тай ойр дуудлагатай болгосон байна.Оманы сүрчигийн худалдааны ертөнц одоо яаж байгааг мэдэх юм алга,гэхдээ зурагтаар үзсэн баримтат кинон дээр бол Маскат(Оманы нийслэл)ын эрчүүд нь жижигхэн дэлгүүрт бэлтгэсэн их хэмжээний найруулсан шингэнийг баяртай нь аргагүй үнэрлэж байхыг харсан юм байна. ...
Ай ухаан,жолоогоо алдан тэмүүлэгч халуун,залуу нас минь ээ...