スキップしてメイン コンテンツに移動

投稿

ラベル(Өнөөгийн Япон орон)が付いた投稿を表示しています

Цастай сакүра

Цасанд хучигдсан Сакүра модны цэцэгсийг та бүхэндээ илгээе.❄ 🌸 ❄ 🌸 ❄ 🌸

Дэлхийн нэгэн од огторгуйд харван одлоо.

Зиак блогоо бичилгүй хичнээн ч удав даа.Нэг л мэдэхэд 12сар гарчихсан байх юм. Юу юугүй дэлхий сөнөх гээд,Монголоор дүүрэн лаа шүдэнз бэлдэж байгаа гэнүү?кк. Балай юм.Сөнөхийн хооронд нэмж гал тавьж дэлбэлэх нь үү?хэхэ.Хэн тэгж худлаа хөөрөгдөөд байдаг байнаа. Өнгөрсөн жил Японы телевизээр бас энэ асуудлын тухай нилээд ярьсан.Маяа нарын цаг тооны бичиг яасан ийсэн гээд...,тухайн үедээ ч итгэх дөхсөн шүү.Далимдуулаад Монголдоо хариад айраг ууж,тогооны боодог идээд ирсэн,одоо ч хэзээ ч хамтдаа сөнөлцөхөд бэлэн!!нтр гэнүү?хахаха. За за тоглоом шүү. ...гэснээс тоглоом ч үгүй,саяхан Японы нэг тв сувгаар сонссоноо хальт хүргэвэл 2009оноос хойш нарны илч буурч эхэлсэн(ярьсан хүний нэр ус,цол гуншинг мартсан тул энэ асуудлыг тоймгүй цуурахыг хориглоно!!!кк),10000жилийн солбилцолтой дэлхийн дулаан халж,хөрч байдаг,2012оны 12сард уг цаг үе нь таарч мөсөн галав гэхүү,дэлхий цэвдэгших үе нь эхэлж байгаа юм байх. Ер нь ч нилээд хэдэн жилийн өмнө бас нэгэн сувгаар дэлхий ойрын 70жилд баруун...

Соёлын гавъяа,Соёлын гавъяат зүтгэлтэн шагналын эзэд

Японы 32дугаар ерөнхий сайд Хирота Кооки(1878-1948)гийн санаачилгаар бий болж,1937оноос эхлэн олгож буй Япон улсын төрийн эрхэм дээд шагнал болох эрдэм шинжилгээ,судалгаа болон соёлын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан иргэнд олгодог <<Соёлын Гавьяа>>шагналын эзэдээр 2012оны Нобелийн шагналт Яманака Шиняа,алдарт кино найруулагч Ямада Коожи,Хөдөө аж ахуй судлалын эрдэмтэн Ямада Ясүюки,Япон уран зургийн нэрт зураач Мацүо Тошио,урлаг судлаач,шүүмжич  Такашина Шюүжи,хууль зүйн эрдэмтэн Ода Шигэрү нар тодорлоо.Жил бүрийн 11дүгээр сарын3 ны өдөр тохиодог<< Соёлын өдөр>> уг шагналыг эзэн хааны ордонд  Японы эзэн хаан биечилэн гардуулдаг юм байна. Токиогийн уран зургийн сургуулын багш Хата Шёокичи нь Соёлын гавъяа шагналын одонгийн ерөнхий зургийг зохион бүтээжээ.                                           Сонирхолтой нь1955онд,Ваар шаазан эдлэл урлаа...

Орчин цагийн дуурь Орестей

Эртний Грекийн зохиолч Эсхил Aeschylus(МЭӨ525-456)ын 3бүлэгт эмгэнэлт зохиол,алдарт <<Орестей >>зохиолыг Японы Токёо хотын Сантори холл  http://www.suntory.co.jp/suntoryhall/  тайзнаа амилуулжээ. зургийг Такэхара Шинжи(Тайзны фото зурагчин)             Алдарт Сантори холл-урлагийн тайз нь анх үүдээ нээснээс хойш жил бүрийн зун,тусгай тоглолт зохион байгуулж ирсэн бөгөөд 2012оны 8дугаар сарын 31нд тус танхимын 25жилийн ойд зориулан ид хүчээ авч буй Ca Fure dels Baus дуурын хамтлагийн найруулга,удирдаач Ямада Казүкигийн удирдлаган дор тоглогджээ.                   Сантори холл танхимаас гаргасан Орестей дуурын сурталчилгааны хуудас                                               Уг дуурийн хөгжмийг Румынд төрж Францад амьдарч уран бүтээлээ туурвисан орчин үеийн хөгжмийн зохиолч,модерн урлан бүтээгч,архитектор,...

Ending note

☆Японы иргэн, 33настай Сүда  бүсгүй  аавыгаа ходоодны хорт хавдар (арак)ын хамгийн хүнд  хэлбэрт орсоны дараа ,эрүүл мэндийн шинжилгээгээр  илэрч хоёр жилийн нас үлдсэн гэж тодорхойлогдсоноос хойш,нас эцэслэсэн сүүлчийн мөч хүртэлхи бүх агшинг дүрс бичлэгийн хуурцаганд бичин,баримтат кино болгон хийсэн  байна. Зайлшгүй ирэх үхэлд цөхрөлгүйгээр эцэг ,охин хоёр  гэр бүлдээ хамгийн чухал зүйлсээ тэмдэглэн үлдээхээр шийдэж ,түүндээ компъютер,видео камерыг эхнээсээ эцэс хүртэл  ашиглаж байгаа нь аргагүй л орчин үеийн хүн шиг загнаж байна даа гэж  бодогдуулж байсийм. Эгэл жирийн өдөр тутмын үйл явдлууд  үргэлжлэх авч,уг киноны гол дүр болох ,найруулагч бүсгүйн аав эцэст нь ямар нэг бурхан ,эсвэл ид шид,хайрийн хүчээр аврагдах бус,хорт хавдар гэдэг аюулт өвчинтэй тэмцсээр нас барж буй нь хүний амь гэдэг мөнх бус юм гэдгийг мэдрүүлж чадсанаараа хэтрүүлэгтэй уран сайхны кинонуудаас ялгарах гол онцлог болжээ. ...

Өвгөдийн сүнс эргэж ирэх өдрийн бодол

Өнөөдөр 8сарын 13..  Жил бүрийн энэ өдрүүдэд Японы ард түмэн өөрсдийн өвөг дээдэс,тэнгэрт хальсан хайрт,дотно хэн бүхнийх нь сүнс нь гал голомтдоо эргэн ирж уулзаад 3 хоноод буцдаг гэж үздэг сонин,хачирхалтай,Монгол  хүнд бол эхлээд сонсвол сэтгэл сэрдхийж,эвгүйцмээр мэт боловч,сайн ажиглавал их хүнлэг,сайхан ёс заншил <О-бон-ы> эхний өдөр. О-бон О - Япон хэлний үгийн эхэнд бичигддэг хүндэтгэн дуудах туслах үг...Манайхаар та,гуай-тай төстөй утга илэрхийлнэ, Бон-Обон баяр ( Өвөг дээдсийн сүнсийг хүндэтгэн дурсах шашны зан үйлийн өдөр:Санжийн Дэмбэрэл-Япон Монгол толь бичиг, 2007он) Энэ өдрийн тухай миний бие анх Япон айлд бэр болж ирээд амссан хэцүү бэрхшээлүүдийн нэг мөн боловч,эцэст нь уг утгыг нь ойлгож,хүндэтгэх болсон сэтгэгдлээ нэгэн уран илтгэлийн уралдаанд уншиж байсныг чадан ядан орчуулж тавьсныгаа,энд дахин танилцуулъяа. Бидний сайн мэдэх Япон орны сайн мэдэхгүй нэгэн ёс заншил,сэтгэхүй бас та бидэнд сонин байж,нэгийг бодогдуулах бизээ? .......

О-бон

Өнөөдрөөс эхлэн 3өдөр Японы О-бон гэдэг бурхан болоочдын сүнс гэртээ эргэж залардаг гэж итгэж,хүндэтгэл үзүүлдэг өдөр эхэлнэ. 16 хүртэл ... Энэ жил ямар их ...эргэж ирэх болоо? Тэдэнд харих гэр ч байхгүй,Харьсан ч хүлээж байгаа хүн нь ч байхгүй байж мэднэ.!? Үнэхээр харамсалтай... Сайн санаат,сайхан сэтгэлт Монголчууд минь,  энэ 3 өдөр Цүнамид өртөн амь үрэгдсэн Япон хүмүүсийг эргэн дурсаж,залбирахыг хичээнгүйлэн хүсье.

Газар хөдлөлтийн дараахи Япон орны өнөөдөр...

Сураг сонсохнээ,Японы газар хөдлөлтийн тухай мэдээ мэдээллүүд Монгол болон бусад оронд бараг сонсогдохгүй болсон бололтой. Одоо хэдийнэ болтол адилхан хямрах вэ дээ,хаана ч адилхан өөр өөртөө ямар нэг асуудалтайгаас хойш. Харин ,газар хөдлөлтийн дараахи чичиргээ ,доргио одоо ч гэсэн өдөр бүр үргэлжилж,байгаа гэдгийг хэлмээр байна.Мянган жилд нэг тохиох хэмжээний том газар хөдлөлт гэдгээрээ үлдээх ур уршиг нь нэг байтугай нэлээд олон жил үргэлжлэх бололтой. Ямартай ч Япон орны өмнө тулгараад байгаа олон арван бэрхшээлүүдийг даван туулах гэж засгийн газраас аваад хувь хүн,албан байгууллагууд бүх нийтээрээ ухамсарлаж,хичээж зүтгэж байгааг ажиглаж болно. Жишээ болгож,өнөөдөр Тв-гээр үзсэнээ тодорхой тайлбарлах гээд үзье. Хувь хүн. Хүүхдийн баяраас гадна хэд хэдэн үндэсний чанартай тэмдэглэлт өдрүүд давхацдагаас жил бүрийн 5сарын яг энэ өдрүүдэд Японд <<Алтан долоо хоног>>буюу их амралт үргэлжилж буй билээ. Жирийн үед бол бараг 1,2сарын өмнөөс гадаад дотоодод зорчих о...