スキップしてメイン コンテンツに移動

投稿

ラベル(Dairii`s kitchen)が付いた投稿を表示しています

Миний бяцхан цагаан сар

Шал улирлын шинжгүй юм бичиж байгаа ч хэдэн зураг гараад ирэхээр нь тавилаа. Жил бүрийн хавар жигүүртэн олон шувууд ...гээд хүүхдийн дуу  шиг... жил бүрийн хавар цагаан сарын ширээгээ өөртөө болоод хүүхдүүддээ зориулж өргөн биш ч цомхон тэмдэглэчихийг хичээдгиймаа..гэж...хэхэ  Бэрээс,бууз,нийслэл салат,сүүтэй цай бас бус.. Ул боовны оронд урт талхыг хирчээд өрөөд тавьж аргалж байгаам...ккк Дээл хувцасаа гаргаж хүүхдүүддээ өмсгөөд,идээнийхээ дээжийг эх нутаг болоод дөрвөн зүг найман зовхист өргөөд,золголт хийж хоёр зулзагадаа <Амар байна уу?>гэдэг үгийг албан хүчээр хэлүүлж аваад,хацар нүүрийг нь нэг биш нэлээд үнсэж авч байж сая санаа амардаг гэж байгаа.  ёс болгож хундага бас.. Анх бэр болж ирсэн жилийн дараа хаврын цагаан сарын битүүний орой ганцаараа бууз жигнэж байсан чинь том эгч маань Монголоос залгаад<Бид нар бүгдээрээ цуглараад сайхан битүүрч байнаа>гэсэн чинь өөрийн эрхгүй том том нулимс гараад,ганцаараа уйлж байсан үеийг бодвол м...

Obento

цэцэрлэгийн намрын биеийн тамирын өдөрлөгт ....  энийг хадам ээж маань нэмж бас хийж авчирсан   энийг бас цэцэрлэгийн зугаалгаар явахад ээж маань хийж өгсийм байна.  ер нь гадуур салхинд гарахдаа иймэрхүү төрөл бүрээр нь хийгээд авч явбал бүгдээрээ хувааж идэхэд амар байдаг.   заримдаа яараад зургийг нь олигтой дараагүй үе бас таарнаа   хааяа нэг хүүхдүүд цэцэрлэгрүүгээ өдрийн хоол авч явдаг юм.эхэндээ хийж сурах гэж их зовсоон,хэхэ. хүүхэлдэйн киноны баатар Анпанман Обэнто-гоо бүгдийг нь идчихсэн байвал бөөн баяр болдгийн,хүүхэд чинь амтгүй бол идэхгүй орхичихдог болохоор их хэцүү шүү!

Бууз

Охины минь хүсэн хүлээдэг ганц хоол нь доо.

Дарсан ногоонууд

талд ургадаг халиартай төстэй Нира гэдэг ногоог давсаар амталж дарсан 説明を追加

Мах ,өндөг,ногоотой хуурга

жоохон түлэгдчихсэн,хэхэ.

Загасаар хийсэн хоол...

Дуковоор шарсан загас(монгол нэрийг нь мэдэхгүйээ,хэхэ)