МЯНГАН НАРНЫ ЦАЦРАГ Уг зохиол нь Халед Хоссейнигийн хоёр дахь ном бөгөөд өмнөх ЦААСАН ШУВУУ НААДУУЛАГЧын адил 2007онд худалдаанд гарсан цагаасаа Америкийн Нъю-Йорк Таймс сэтгүүлээс шалгаруулдаг хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлэн,2007оны шилдэг зохиолоор шалгарч,дэлхийн олон оронд орчуулагдан хэвлэгдэж,мөн кино болон дэлгэцнээ гарсан билээ. Хэрэв зохиолч Халед Хоссени нь бага насандаа Америкт дүрвэж гараагүй бол магадгүй өнөөдөр дэлхий дахин Афганистан оронд,ЗХУ-ын өдөөсөн Афганы дайнд чухам юу болж өнгөрснийг,Талибанчуудын засаглал нь ялангуяа эмэгтэйчүүд болон Монгол гаралтай гэгдэх бүх Хазарчуудын хувьд тамын халуун тогоо байсныг ийм дэлгэрэнгүй мэдэж чадахгүй байсан л болов уу.Тиймдээ ч дэлхийн уншигчид гараа чичрүүлэн,нулимс дуслуулан уншсан бизээ. Энэ зохиолыг уншсанаар өчигдөрхөн бид аль нэг мэдээгээр Ливи,Сири,Ирак болон бусад оронд террорист халдлага,дэлбэрэлт гарсан тухай сонсоод хүний амь үрэгдсэн тоог банкны хувьцааны тоон үзүүлэлт мэт чихний хажуугаар өнг...
Ай ухаан,жолоогоо алдан тэмүүлэгч халуун,залуу нас минь ээ...