スキップしてメイン コンテンツに移動

投稿

ラベル(сүрчиг)が付いた投稿を表示しています

AMOUAGE

Найзуудын хүсэлтээр орчуулах гэж оролдсон боловч энэ нь Лука Турины номын шууд орчуулга тул харицангуй энгийн яриа байлаа.Бас өөрөө ч сайн ойлгохгүй хэсэг байсан тул асуултын тэмдэг тавьж түр аргаллаа.Яаран орчуулсан тул алдаа мадаг байгаа байх,уучлаарай.Дараа сайн харж,уншиж байгаад заснаа.Түрдээ энийг уншиж байгаарай,манайхаан.... AMOUAGE GOLD Би Amouage-ын зоригтой,нийлмэл үзэл санаанд дуртай.Энэ компани нь 1983онд Оманы хааны гэр бүлийн хамгийн ахмад нь 3000жилийн өв соёлтой үнэртэй усны технологийг дахин амидруулахын тулд эхэлсэн юм.Алс нутгийг мөрөөдөн,эртнээс далайд амьдарч ирсэн үндэстнийхээ бахархлыг нэгтгэж,AMOUAGEгэж нэрлэжээ.Араб хэлний Амүважи(давалгаа)ыг Франц маяг оруулан Амур-тай ойр дуудлагатай болгосон байна.Оманы сүрчигийн худалдааны ертөнц одоо яаж байгааг мэдэх юм алга,гэхдээ зурагтаар үзсэн баримтат кинон дээр бол Маскат(Оманы нийслэл)ын эрчүүд нь жижигхэн дэлгүүрт бэлтгэсэн их хэмжээний найруулсан шингэнийг баяртай нь аргагүй үнэрлэж байхыг харсан юм байна. ...

Masterpiece★★★★★

За өнөө орой нэрт цуглуулагч Лука Турин болон Таня Санчесын тухай багахан танилцуулсны гол шалтгаан нь түүний бичсэн сүрчигний тухай шүүмж номын 2дахь цуврал болох1885сүрчигийг нэгд нэгэнгүй шинжилж,дүгнэн,шүүмжилсэн"PERFUMES THE А-Z GUIDE"номын хамгийн оргил хэсэг болох хамгийн өндөр үнэлгээ өгсөн,өөрөөр хэлвэл маш сайн гэж магтсан 5таван хошуутай,дээд зэрэглэлийн сүрчигнүүдээс танилцуулъяа. Эдгээр нэрүүд нь Fragrantica.com дээр тэр чигээрээ уншигдах тул,хэрэв та хүсвэл сонирхсон сүрчигнийхээ ноотыг болон бусад орны сүрчигэнд дурлагсадын сэтгэгдэлийг уншаад үзээрэй. "PERFUMES THE А-Z GUIDE" Masterpiece★★★★★ 1.Les Exclusifs de Chanel 31 Rue Cambon Chanel for women 2.100% Love S-Perfume for women 3.1740 Marquis de Sade Histoires de Parfums for men 4.Acqua di Parma Colonia Assoluta(Acqua di Parma) 5.02 L`Air du Desert Marocain Tauer Perfumes for women and men 6.Amouage Gold pour Femme Amouage for women 7.Angel Thierry Mugler for women 8.Apres l'Ondee Guerlain ...

Үнэрний эзэн хаан Лука Турин

Нэн ховор үнэртнээс Парис Хилтон гэхчилэн ихэс хатагтайн гаргасан сүрчиг хүртэлх дэлхийн сүрчигнүүдээс 1437төрлийг үнэлж,шүүмжилсэн<<Дэлхийн сүрчигний лавлах>>номыг зохиогч Лука Турин,Таня Санчес хэмээх хосууд нь дэлхийн хэмжээний сүрчигний мэргэжилтнүүд юм.<<Үнэрний эзэн хаан>>гэдэг нэрээр авгайлуулдаг Лука Турин биохимич бөгөөд,Таня нь сэтгүүлч. Үнэрний гайхамшиг болоод хэрхэн сонгох талаар заалгаж авлаа.Тэдний өндрөөр үнэлсэн сүрчигнүүдтэй хамтатган толилуулъя. Асуулт:Яага ад сүрчигт татагдах болсон юм бэ? Лука:Бүгдтэй л адилхан шалтгаантай.Хэрэг болохгүй ч сайхан болохоор л тэр. Таня:Их сургуульд байхад дотно найз маань сүрчигийг хэрэглэхийг үзүүлж өгдөг байлаа.Үргэлж 5төрлийн сүрчиг биедээ авч явна.Тэдгээр нь бүгд хоорондоо адилгүй үнэртэй.Найз бүсгүй маань энгийн ойлголтыг эвдэн юу дуртайгаа цацаж өгнө дөө.Атаархмаар байсан шүү. Дуртай үнэрээ олоод өөрийгөө хамгаалахгүй бол гэж хүртэл бодож байлаа.Тэр маань Герлений Самсараг түрхдэг байсан болохоор ...

Fragrance is...

Жорж Армани Fragrances are the intimate democratization of fashion. Giorgio Armani Үнэртэй ус бол чамин хийцтэй,тачаангуй хувцас өмсөхтэй адил. Жорж Армани Коко Шанел Une femme sans parfum es  une femme sans avenir . Coco Chanel Сүрчиг түрхдэггүй эмэгтэйд ирээдүй гэж үгүй. Коко Шанел                  Ралф Валдо Эмерсон                                     Happiness is a perfume you cannot pour on others without getting a few drops on yourself. Ralph Waldo Emerson Аз жаргал нь яг л үнэртэй ус адил.Хүн рүү цацвал заавал өөр рүүгээ дусаадаг. Ралф Валдо Эмерсон(1803~1882)гүн ухаантан,зохиолч,яруу найрагч

Maison Francis Kurkdjian Paris A La Rose

Maison Francis Kurkdjian Paris A La Rose нь алдарт<<Сарнай барисан Мария Антуанэтт хатан хаан>>ны зурагаас эх авч,Францис Курджиан нь Японд зориулж тусгайлан бүтээсэн сүрчиг юм.Нэн ховор Грассын Sentifolia буюу 100дэлбээт сарнай(англи нэр :cabbage rose,Provance rose)Туркийн Дамаск сарнай хэмээх 2төрлийн сарнайн үнэрийг тансаглуулан хэрэглэжээ. Дээд ноот: Калабрийн жүржлэг батраш(Calabrian bergamot),Сициллийн нимбэг,Калифорнийн амтат жүрж. Дунд ноот: Нил цэцэг тааламжтайгаар зөөлөн анхилна Хатах ноот: хуш модны үнэр зөөлхөнөөр дээш дэгдэнэ. Яг л Курджианы өнгө төрхийг агуулсан өндөр чанартай үзэсгэлэнт сарнай цэцэгсийн найрлага,сарнайн дүрсэн хээтэй хайрцаг болон шил(флакон) бүхий сүрчигийг та зөвхөн Японд л гартаа оруулж чадах гайхамшигт бүтээл юм. Японы мэдээллийн WWD сайтын мэдээлсэнээр:(→ http://www.wwdjapan.com/beauty/2014/07/23/00013037.html ) Мэйсон Францис Курджианы мастераар ажилладаг Францис Курджиан нь залуу мастерууд...

FRAGRANCE AMBASSADOR JAPAN

2010онд 10дугаар сарын1ний өдрийг жил бүрийн Японы Сүрчигний өдөр-өөр тодруулсанаас хойш энэ жил 5дахь удаагаа тэмдэглэж,FRAGRANCE WEEKEND сүрчигний долоо хоног арга хэмжээний хүрээнд Японы 2014оны Үнэртэй усны элчин сайдаар алдарт Такаразүка чуулгаас гаралтай жүжигчин Ханафүса Мари-г тодруулсан байна.Тэрээр 100жилийн түүхтэй Такаразүка чуулгад хамгийн удаан буюу 12жил тоглосон бөгөөд "The Rose of Versailles" <<Вэрсайлын сарнай>> жүжигийн Мари Антованэттын дүрийг бүтээсэн юм. Та бид анхилуун үнэр гэвэл хамгийн түрүүнд сарнай цэцэгийг төсөөлдөг билээ.Японд сарнай цэцгийн нооттой сүрчигт дурлагсад олон байдагаас улбаалан гоо сайхны ертөнцөд сарнай цэцгийг шүтэн бишрэгчээрээ ч нэрээ мөнхөлж чадсан 16дугаар зууны Францын их хатан хаан Мари Антованэтт-ын хэрэглэж байсан сүрчигний томъёог тодорхойлон,үнэрийг нь дахин амилуулж, Францын орчин үеийн сүрчигт хувьсгал хийсэн нэрт мастер Francis Kurkdjian-ы бүтээсэн "A La Rose" үнэртэй усыг зөвхөн Японд худалдах ...

⑤ЗҮРХЭН НООТООС САХИУСАН ҮНЭРЭЭ ХАЙХ

Бүх хүнд тусгайлан заяасан хайр хишгийг нь хүртэх ургамал байдаг гэж би боддог. Дэлгүүрийнхээ борлуулалтын амжилт ба алдааны дүнг ажиглаж байхад байгалын гаралтай ноот болон хүнд заавал тохирсон зан чанар байх бөгөөд,тэдгээр хүн бүрт<<Тэр хүнтэй учирч байж аз жаргалд хөтөлдөг үнэр>>байдаг гэж бодохоос аргагүй санагддаг юм. Худалдааны туршлагаасаа нэгтгэн дүгнэсэн зүйлс маань тоо бүртгэл(статистк баримт)учраас бүтэц нь одон орны зурхайтай төстэй,түүгээрээ сэтгэлд хүрч,чин үнэнийг олж авах нь бий л дээ. Энэхүү тусгай үнэрийг би <<САХИУСАН ҮНЭР>>гэж нэрлэдэг. Сахиусан үнэрээ та өөрөө хайх бол хэрэглэж ирсэн сүрчигнийхээ ЗҮРХЭН НООТыг судлаад,тэдгээрт нийтлэг орсон ургамалын ноотыг олох нь чухал. Болж өгвөл 5сүрчигт багтаан,тэдгээр нооттой сүрчигийг хэд хэрэглээд ирэхээр өөрт яг тохирсон нэг сүрчиг гараад ирнэ. Тэр л таны САХИУСАН ҮНЭР юм. Япончууд сарнай цэцэгт дурламтгай хүмүүс!!гэж зах зээлийн(үнэртэй усны)мэргэжилтнүүд хэлдгийн адилаар Япон хүний олонхи ...

④ЗАГВАР(МОДЭЛ)БОЛОХ ХҮНИЙГ ХАЙХ

ТЭМҮҮЛЖ БУЙ ИМЭЖ-ЭЭС<<ИЙМ БОЛОХСОН>>ГЭДЭГ ХҮСЛЭЭ ОЛЖ УНШИХ Тохирсон сүрчиг нь өмнө өгүүлсэнчлэн өөрийн дуртай болоод зохисон <<ИЙМ БОЛОХСОН>>гэсэн хүсэлтэй нэгдсэн үнэр билээ. Тэрхүү хүслээ өөрөө ч сайн ялган таниагүй хүн тун олон байдаг . Хэрэв та тэдний нэг бол <<МӨРӨӨДЛИЙН ХҮН>>дээ тохирох хэн нэгнийг модэл болгон төсөөлөхөд улам амархан болно. Өөрөөр хэлвэл,тэрхүү хүндээ тохирсон үнэрийг хайвал <<МӨРӨӨДЛИЙН ӨӨРИЙГӨӨ>> олж авахад дөхөм болно гэсэн үг. ЗАГВАР(МОДЭЛ) болгох хүн тань эргэн тойрны хэн нэгэн,олны танил хүн байсан ч болно.Тухайлбал,<<Дөнгөж сая зөрж өнгөрсөн сайхан эмэгтэй(эрэгтэй) шиг болохсон,түүнд л тохирох үнэрийг олохсон>>,...ийм байсан ч болно. Эхлээд тэр хүнийхээ ажил,биеийн хэлбэр (том,жижиг),үсний хэв маяг(урт,богино)хувцаслалт(юбка,өмд) нүүрний будалт(жирийн,тод) зэргийг аваад үз. Дараа нь тэр хүнийхээ дур булаасан төрхийг нь дүрсэлсэн ч болох тул нэг бүрчлэн тоочоод бодоорой. АЖИЛСАГ ЭЕЛДЭ...

③ӨӨРИЙНХӨӨ ХЭВ МАЯГИЙГ БОДИТООР ТОДОРХОЙЛОХ

ДУРТАЙ,ТОХИРОХ ҮНЭРЭЭ ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ Дэлгүүрт ороод,<<Энэ ус л танд тохирно!!>>гээд учиргүй санал болгоод байхад дуртай үнэр тань биш бол авдаггүй биздээ?Тэгвэл дуртай бөгөөд тохирох(зохих)үнэрээ дорхноо мэдэх арга зааж өгье.Дараахи ҮНЭР ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ-ийг ашиглаад үзээрэй. Цусны бүлэг,төрсөн ордоо бич гэхээр гайхах нь аргагүй... Бидний ерөнхий ойлголттой цусны бүлэг болон төрсөн ордны зурхай нь утгачилвал статистк(тоо бүртгэл)ийн нэг хэлбэр бөгөөд,танд таарах магадлал өндөр тул үнэрээ сонгоход чухал санаа оноо өгдөг байна. Таны насаар тухайн үеийн тань үнэ цэнэ,амьдралын хэв маягийг мэдэж болно.Түүнчлэн,дуртай цэцэг,өнгө,жимсээс дуртай үнэрийг тань төвөггүй олно.Дуртай өнгө нь шилний(сав) өнгө болон үнэрний хэв шинж(имиж)ургамал ба жимсний өнгөтэй яв цав таарч байвал зохино.Хөгжмийн хувьд поп урсгалд дуртай бол өөдрөг,хөнгөн үнэрийг таална.Жазз бол анир чимээгүй ТОМ ХҮН-эрхүү талдаа НООТнд дурлах болов уу. Хувцаслалтын хувьд чөлөөт стильтэй бол гоёмсог...

②.ҮНЭХЭЭРИЙН ДУРТАЙ ҮНЭРЭЭ ОЛОХ АРГА

ХАЙРЛАСААР ИРСЭН СҮРЧИГТЭЙГЭЭ ИЖИЛ НООТЫГ ТУРШААД ҮЗ Дуртай гэж бодоод авсан сүрчиг тань хэрэглээд үзтэл төсөөлж байснаас өөр байх явдал тохиолддог доо?Одоо би та бүхэнд <<ДУРТАЙ ҮНЭР>>зөв сонгох аргыг хэлж өгье. Дэлгүүрт хандахдаа өөрийнхөө хэрэглэдэг байсан сүрчигүүдийн нэрсийг жагсаагаад ижил төстэй уснуудыг гаргуулан үнэрлэж үзэх хэрэгтэй.Худалдааны туршлагаас ажигалавал ихэнхи дурлагчид ижил төрлийн усандаа л дурлах ба тэгтлээ эсрэг ү нэрийг сонгодоггүй. Үнэртэй ус нь онцлог ноотоор хэд хэдэн төрөлд хуваагддаг боловч гаршсан сайн худалдагч бол тэрхүү хүснэгтийнх нь дагуу ягштал цээжлээд,танд яг тохирсон усыг санал болгодог билээ.Өөрийнхөө мэдрэмжээр сонгох бол дараахи сүрчигүүд танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Жишээлбэл:Yves Saint-Laurent<<PARIS>>т дурладаг бол цэцгийн төрөлд дуртай гэсэн үг. Ижил төрлөөс гэвэл LANCOME-ын <<TRESOR>>、CHLOE-гийн<<Chloe>>,MARC JACOBS<<Lola>> зэргийг санал болгож байна. Юуг гол болг...