スキップしてメイン コンテンツに移動

FRAGRANCE AMBASSADOR JAPAN

2010онд 10дугаар сарын1ний өдрийг жил бүрийн Японы Сүрчигний өдөр-өөр тодруулсанаас хойш энэ жил 5дахь удаагаа тэмдэглэж,FRAGRANCE WEEKEND сүрчигний долоо хоног арга хэмжээний хүрээнд Японы 2014оны Үнэртэй усны элчин сайдаар алдарт Такаразүка чуулгаас гаралтай жүжигчин Ханафүса Мари-г тодруулсан байна.Тэрээр 100жилийн түүхтэй Такаразүка чуулгад хамгийн удаан буюу 12жил тоглосон бөгөөд "The Rose of Versailles" <<Вэрсайлын сарнай>> жүжигийн Мари Антованэттын дүрийг бүтээсэн юм. Та бид анхилуун үнэр гэвэл хамгийн түрүүнд сарнай цэцэгийг төсөөлдөг билээ.Японд сарнай цэцгийн нооттой сүрчигт дурлагсад олон байдагаас улбаалан гоо сайхны ертөнцөд сарнай цэцгийг шүтэн бишрэгчээрээ ч нэрээ мөнхөлж чадсан 16дугаар зууны Францын их хатан хаан Мари Антованэтт-ын хэрэглэж байсан сүрчигний томъёог тодорхойлон,үнэрийг нь дахин амилуулж, Францын орчин үеийн сүрчигт хувьсгал хийсэн нэрт мастер Francis Kurkdjian-ы
бүтээсэн "A La Rose" үнэртэй усыг зөвхөн Японд худалдах эрхтэйгээр худалдаанд гаргасан нь уг өргөмжлөлөөр тодруулах эх шалтгаан болсон бололтой.
~2014оны сүрчигний элчин сайдаар өргөмжлөгдсөн сэтгэгдэлээ хуваалцана уу?гэсэн сэтгүүлчийн асуултад:
Намайг уг өргөмжлөлд сонгосон нь нэр төрийн хэрэг бөгөөд их том хариуцлага дагалдаж ирж байгааг мэдэрч байна.Өнөөдрийг хүртэл сүрчигний хэтэрхий олон төрөлөөс алийг нь сонгохоо мэдэхгүй эргэлзэж ирсэн ч,энэхүү өргөмжлөлийг хүртсэнээр маш ойр дотно зүйлийн минь нэг болж,их дэлгүүрийн сүрчигний тасагт очоод өөрт тохирсон сүрчигээ заалгаж авсан.
Шүтэн бишрэгчид маань ч үнэртэй ус худалдан авч,үнэртэй усны тухай сонирхох хүсэл маань илт ихэслээ гэж блогт маань сэтгэгдэлээ үлдээх нь ихэссэн шүү! гэж тэрээр хариулжээ.
Монголд маань сүрчигний элчин сайд байдаг бол сонирхолтой л юм.
ХЭРЭВ ХЭН НЭГНИЙГ СОНГО!!ГЭВЭЛ ТА ХЭНИЙГ СОНГОХ БАЙСАН БЭ?ЯАГААД?
Надад тийм эрх олдвол би шууд дуучин Болдыг сонгоно,хэхэ









コメント

このブログの人気の投稿

③ӨӨРИЙНХӨӨ ХЭВ МАЯГИЙГ БОДИТООР ТОДОРХОЙЛОХ

ДУРТАЙ,ТОХИРОХ ҮНЭРЭЭ ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ Дэлгүүрт ороод,<<Энэ ус л танд тохирно!!>>гээд учиргүй санал болгоод байхад дуртай үнэр тань биш бол авдаггүй биздээ?Тэгвэл дуртай бөгөөд тохирох(зохих)үнэрээ дорхноо мэдэх арга зааж өгье.Дараахи ҮНЭР ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ-ийг ашиглаад үзээрэй. Цусны бүлэг,төрсөн ордоо бич гэхээр гайхах нь аргагүй... Бидний ерөнхий ойлголттой цусны бүлэг болон төрсөн ордны зурхай нь утгачилвал статистк(тоо бүртгэл)ийн нэг хэлбэр бөгөөд,танд таарах магадлал өндөр тул үнэрээ сонгоход чухал санаа оноо өгдөг байна. Таны насаар тухайн үеийн тань үнэ цэнэ,амьдралын хэв маягийг мэдэж болно.Түүнчлэн,дуртай цэцэг,өнгө,жимсээс дуртай үнэрийг тань төвөггүй олно.Дуртай өнгө нь шилний(сав) өнгө болон үнэрний хэв шинж(имиж)ургамал ба жимсний өнгөтэй яв цав таарч байвал зохино.Хөгжмийн хувьд поп урсгалд дуртай бол өөдрөг,хөнгөн үнэрийг таална.Жазз бол анир чимээгүй ТОМ ХҮН-эрхүү талдаа НООТнд дурлах болов уу. Хувцаслалтын хувьд чөлөөт стильтэй бол гоёмсог...

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...