スキップしてメイン コンテンツに移動

投稿

ラベル(Сонирхолтой тэмдэглэл)が付いた投稿を表示しています

Улсын төв номын сангийн бодит дүр зураг...

Бүхэл бүтэн тусгаар тогтносон улс орны хамгийн нэр хүндтэй том номын сан маань ийм хүнд байдалтай байгаа нь ид хөгжиж буй үед итгэмээргүй юм !?гэж өчигдөрхөн тавигдсан сонингийн нийтлэлийг уншаад халаглаж байсансан. Гэтэл тус номын сангийн цахим хуудсанд аль 2004онд ,,Өнөөдөр,, сонинд нийтлэгдсэн  асуудал уг утга агуулгаараа 2011оны мэдээлэлтэй бараг хол зөрөөгүй байгаад гайхах,харамсах сэтгэл төрснөө нуух юун.Мөн адилаар,өөрийнхөө тэмдэглэлд бүрэн эхээр нь хуулж тавьлаа. Та бүхэн харьцуулан уншаад үзээрэй.  Эх сурвалжийг→ http://www.mongolinternet.com/mongolnom/news.htm Үндэсний номын хөмрөгт аюул нүүрлэлээ Үндэсний номын хөмрөгт аюул нүүрлэлээ Номын санч бүсгүй түмпэнтэй усаа сэлбэж зогсоно. Алхам бүрт тааралдах савнуудыг тэр байн байн шалгадаг. Заримынх нь ус ууршаад төд удалгүй суларчихдаг болохоор ус зөөх ажил мундахгүй. Анх ажилд орохдоо л тавиурта йномнуудтай хамт устай сваноуудыг хүлээж авсан болохоор тэд энэ ажилдаа түүртдэггүй....

Аврал эрсэн төв номын сан

Монгол улсын маань оюуны бүтээлүүд хуримтлагдсан номын их өргөө ,<<Улсын төв номын сан>>гийн ном хадгалалтын даац хэтэрч,цаашид үйл ажиллагаа явуулахад маш хүнд байдалтай байгаа юм байна. News City- цахим хуудсанд тавигдсан мэдээллийг бүрэн эхээр нь доор  хуулбарлан тавьлаа.  Эх сурвалжийг→    http://www.news.mn/content/84580.shtml Монголын төдийгүй дэлхийн соёлыг хадгалж байгаа Үндэсний төв номын санг зорин очлоо. Гурван давхар шар байшин. Гаднаас нь харахад өнгө будаг нь гандаад аль хэдийнэ “өвгөрчээ”. Үүдээр нь орвол  өлгүүрийн дэргэд зогсох хэдэн хүнээс өөр, карт нээж, уншигчдад үйлчилдэг цонхны дэргэд хэн ч байсангүй. Ажил цуглаад удаагүй болохоор ч тэр үү нэг л эл хуль. Дугуйрсан өргөн шатаар дээш өгслөө. Өндөр тааз, том цонхтой эл өргөө саруулхан, гэгээлэг. Шат дагуулан өнгө өнгийн цэцэг өрж, өнгөц харахад тун ч цэвэр цэмцгэр юм. Ном хадгалалт, хамгаалалтын өрөөнүүдээр орлоо. Тус номын сан нь өрнө дахин, монгол ном, монгол судлалын ном мөн тог...

Охин үрээ хайрла

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана Харийн газар одож хадмын нүүрийг царайчлана Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул охин үрээ!!! Үрийн эх болох гэж алтан заадал сална Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар хулжаана Орчлонгын зовлонд цадахын цагт Огшуун нулимсандаа живэхийн цагт Аавын гэрт ...

Монгол Япон хүний ялгаа

оллоо.мн дээр бичсэн мэдээлэл сонирхол татаад,хэрэв үнэн бол бас л бахархмаар ч сэтгэгдэл төрөхөөр байлаа. Уншаад үзээрэй. Бас бодлоосоо хуваалцаарай. .........................................................................../ Өнгөрсөн наадам та бидэнд баяр цэнгэл дараа жилийн наадам хvртэл ярих ярианы сэдэв болоод өнгєрөв дөө. Аргагvй юм аа. "Амьд явбал улсын наадам vзнэ" гэж ярьдаг ард тvмэн шvv дээ бид. Бид энэ жил санасандаа хvртэл наадаж чадлаа. Угаасаа монголчууд бидний тархи толгойд гvн бат шингэсэн ойлголт бол залуу хойч vе гарч ирэх, тэдгээр нь бусдад өөрсдийгөө зарлан тунхаглах. Хvчтэй ард тvмэн байхын гол vндэс нь энэ. Гурван сая хvрэхгvй бидэнд эцэг өвгөдөөс минь хадгалагдан vлдсэн хvчирхэг сайхан ген байна. Бид өөрсдөє л тоохгvй яваа болохоос Япон зэрэг томоохон хөгжилтэй орнууд монгол хvний гени, удамшлын процессыг 1997 оноос нэлээд эрчимтэй судалж эхэлжээ. Кёкvшюvзан Д.Батбаяр Японы мэргэжлийн сумогийн байж болох 42 мэхний 31ийг хийснээс л эрчимтэй су...

Тоть шувууны сургааль

Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть бариад Нэгэн тотио хүнд худалдан Нэгэн алтан зоос аваад Нөгөө нэгэн тотийг үүрч явтал Түүнчлэн ирсэн шигмуни бурхан бээр Төгс сайн бадар аягаа барьж Түүтгэрэлгүй вивад идээ идсээр Тэрхүү гуйлгачинтай гэнэт учрав Уулзаад сац тэр гуйлгач бээр Асар сүшиг төрж бүрүн Алтан зоосоо бурханд өргөн Алгаа хамтатгаж мөргөн суувай Эрхэт Шигмуни бурхан бээр Энэрч номыг номолсон дор нь Эрхэм бодь сэтгэлийг олж бүрүн Уүрсэн тотио тавьж орхив Тэндээс тэр шувуун бээр Түүнчлэн ирсний номолсон номыг Түүтгэрэлгуй сонсоод сац Төгс сайн ухаан билгийг олвой Эрдэм ухаан төгссөн тот; бээр Эрхэм шарша модны найлзуур дээр суугаад Эсэрүүгийн эгшиг мэт уран аялгуугаар Үүрч явсан эзэндээ ийн өгүүлэв Омтгойгүй буяны хүчээр Учрахуйяа бэрх хүний биейиг оловч Улигт орчлонгийн үйлийн үрд татагдаж Онц сайн муу болсныг өгүүлсугэй Эрхэм бурхны шашинд ор...