スキップしてメイン コンテンツに移動

投稿

ラベル(ганцаараа үглэв)が付いた投稿を表示しています
-Алганы хээ шиг чи минь Аль насны ерөөл юм бол доо... -Дараа насандаа намайг Заавал бэрээ болгоорой  Даанч гэнэхэн хүссэн Гучин насны хавар аа... -Бичихгүй захиагаа уншуулдаг Биелэхгүй хүслээ илчилдэг Хэлэхгүй үгээ дайдаг Хэнэггүй харцанд чинь нь л хоргоддог -Үнэрийг чинь элддэг минь үнээн Үргэлж ард нь шиншилмээр Чи тийм л анхилуун... -Чи даанч мэдэхгүй Надад бүтэхгүй хайрын дэвтэр л үлдсэнийг... Чи мэдэхгүй,шүлэг бичээд сэтгэлээ номхруулдгийг минь,даанч... Чи... -Тархинд чи харваж Зүрхэнд чи хурж Шүлгэнд чи үлддэг ч Дэргэд чи л үгүй... -Хуримын бөгж нь сэтгэл сэмлэнэ Хувааж идэх аргагүй хүний амттай хоол... 2016.3.20,Япон. ©Dairiijav Ayurzana
-Хайрт минь гэж хэлж зүрхлээгүй хайр минь байсаан,чи... Хайр минь гэж дуудаж чадаагүй хайрт чинь байсаан,би... -Хайртай гэдэг үг бидэнд дутсан болохоор Баяртай гэдэг үг л энд тунасан болохоор  Шивнээд үлдээсээн гэрэлтэй цонхны чинь гадаа Сэмхэн унагасаан нулимсаа,гэртээ би ганцаараа -Дахиад чамайг зүүдэлсэн ч сэтгэл догдлохгүй юм бол Ахиад чамтай ярилцсан ч хоолой чичрэхгүй юм бол Эргээд чамайг залгахад утсаа авахгүй юм бол Энэ зургаан хавар хэний төлөө гуниглаа вэ -Өгсөн чихрийн чинь цаас болгоныг хадгалдаг Өнөөдөр харин эднийгээ хаямаар санагдаад болдоггүй ээ -Юу ч байхгүй ээ,бидний дунд Хамтдаа авхуулсан зурагнаас өөр... Юу ч үлдээгүй ээ,бидний дунд ганцаараа мөрөөдсөн үнсэлтээс өөр... 2016.2.14.Japan © Dairiijav Ayurzana

Д үсэг яасан яасан гэнээ?

Заримдаа өөрийгөө бурхан хилэгнэтэл  тайван байлгах юмаа. Хийх ёстой хамгийн чухал зүйлээ хийхгүй,шал дэмий фэйсбүүк,юү-түүб,экс фактор гэсэн юмаар эргэлдээд....,тэгээд өөрийгөө их зэмэлнээ. Бүр болъёо гээд фэйсбүүкээс гарах юм болно. Монгол дахь гэр бүл,найз нөхөдтэйгөө холбогддог учралын ганц гүүр болчихоод байхад худлаа л даа... 8сарын 1нээс 11ний хооронд Монголдоо харисан гэж бичлүү яалаа? Богинохон хугацаа ч гэлээ үнэхээр сайхан дурсамжаар дүүрэн хоног, өдрүүд...одоо ч санаанаас гарахгүй юм. Харьж ирээд сэтгэл,санаа ямар байсныг ойлгож байгаа биздээ? Ядахдаа Японы зун гэж аймаар халууныг хэлэхүү? Энэ жил чинь яав?...юу болов? Японд бараг ган болж,8сард ихэнхи нутгаар бороо хур ороогүй гээд боддоо!! Тэгэхээр миний санаа сэтгэл гэж бүр ангаж,хатаж байсныг ойлгож байгаа биздээ?хэхэ. Нэг хэсэгтээ хоол ч хоолойгоор давахгүй байсан тул ядахдаа шингэн сайн сэлбэе! гэж бодоод хаа сайгүй хүнсний дэлгүүрт байдаг далайн гүний минералтай уснаас нэг удаа 2литрийг аваа...

Орчин цагийн дуурь Орестей

Эртний Грекийн зохиолч Эсхил Aeschylus(МЭӨ525-456)ын 3бүлэгт эмгэнэлт зохиол,алдарт <<Орестей >>зохиолыг Японы Токёо хотын Сантори холл  http://www.suntory.co.jp/suntoryhall/  тайзнаа амилуулжээ. зургийг Такэхара Шинжи(Тайзны фото зурагчин)             Алдарт Сантори холл-урлагийн тайз нь анх үүдээ нээснээс хойш жил бүрийн зун,тусгай тоглолт зохион байгуулж ирсэн бөгөөд 2012оны 8дугаар сарын 31нд тус танхимын 25жилийн ойд зориулан ид хүчээ авч буй Ca Fure dels Baus дуурын хамтлагийн найруулга,удирдаач Ямада Казүкигийн удирдлаган дор тоглогджээ.                   Сантори холл танхимаас гаргасан Орестей дуурын сурталчилгааны хуудас                                               Уг дуурийн хөгжмийг Румынд төрж Францад амьдарч уран бүтээлээ туурвисан орчин үеийн хөгжмийн зохиолч,модерн урлан бүтээгч,архитектор,...

Тэр бол гайхамшиг...,тэр бүгдийг чаднаа.

Гадаа бороо хувин хувингаар цутгаж байна. Сайн байцгаана уу?Сайхан наадаж байна уу? Дайрий дахин мэндчилж байна. Ажил их,амралт бага явсаар муу тэмдэглэлээ золтой мартахын даваан дээр ирээд байлаа.хэхэ. 5сар гарсаар нойр багатай явсных уу,толгой тархины хурд залуу хүн гэж хэлэхийн аргагүй болжээ. Ямар сайндаа өнөөдөр манайд ирсэн тэтгэвэрийн өвгөн,эмгэн хоёртой ярьж байхдаа сая юуны тухай ярьж байснаа мартаж,гацаж байхав дээ.хэхэ. Нойрноос морио гэдэг...Харин нойргүйгээс ой ухаанаа алдах асуудал үнэхээр байж болдогийг мэдэрсний хувьд та бүхэн ч тэр удаан цаг миний энэ бичлэг шиг дэмий юм уншиж цагаа алдалгүй аль болох эртхэн унтаж амарч байгаарай гэж захъяа. За тэгээд 7сар юу юугүй талдаа орох гэж байна.Та бүхэн өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байна даа? Өнөө өглөө цайгаа уунгаа зурагтаар мэдээ хартал нэг маш сайхан,бахархалтай мэдээлэл олж сонссондоо сэтгэл үнэхээр их баяссан бөгөөд та бүхэнд танилцуулахдаа таатай байна. Цэнхэр дэлгэц,цахим мэдээллүүдээс олж мэдсэн...

блог,блог,блог....

Өчигдөр өглөөнөөс орсон цас шөнөдөө намдаж хонож...Манай энэ хавиар тийм ч их цас унадаггүй болохоор цас, цас гэж хүүхэд шиг хөөрч баярлавч,халтиргаа гулгаанд нь гарч,орж ч болохгүй байдал нь хэцүү санагдлаа.Өнөөдөр үүлэрхэг,салхи ихтэй байна даа. Хүүхдүүдийг өчигдөр эмээ нь ирээд aваад явсан болохоор би гэр зуураа ажлаа амжуулчихаад ,ихэнхдээ компъютр шагайгаад хэдэн тэмдэглэлээ засаж ,зөөсөөр өдрийг барж байна.Нөхрийнхөө ногооны ажлыг блогт тэмдэглэх гээд бас Японоор эхлүүллээ. Дунд сургуульд Англи хэл үзээгүй болохоор муу ч гэсэн өөрийгөө шахаж оролдохын тулд гэр бүл,хүүхдүүдийнхээ тэмдэглэлийг Англи хэл дээр бага багаар бичих санаатай, Ямар ч гэсэн мэддэг мэргэн цоохор сайн найзууд алдааг нь засаад уншина биз дээ,бурууг нь засаад хэлээд өгвөл бүр баярлана шүү,хэхэ,  за нэг иймэрхүү,хааяа нэг сэтгэгдэлээ бичиж байгаарай

туулайтай захиа

Өчигдөр Япон найз бүсгүйгээс ил захиадал хүлээж авлаа. Энэ туулайг тэр өөрөө зурсан бөгөөд,түүний зурсан зургууд нь их эгдүүтэй хөөрхөн байдгиймаа. Маргааш Ну-Погады-гийн туулайны зургийг олж аваад ил захидалд буулгаад,хариу захиа бичнэ дэ.хэхэ.

өнөө өглөө...

Өнөө өглөө тэнгэр ямар сайхан цэлмэг байваа? Охинтойгоо гадаа цасаар байлдаж тоглож,цасан өвгөн хийж,цасандээр өнхөрч,цас цэвэрлэгч том хусууран(хүрз?) дээр охиноо суулгаж байгаад чирж гүйж өчнөөн тоглолоо ш дэ... яг л 2жоохон хүүхэд шиг л бөөн баяр хөөр болоод л...миний охин анх удаа цасаар тоглож байгаа болохоор инээж баясаж,чанга чанга хашгичаад л....их хөөрхөн байсан шүү. Дараа жил өвөл болоход хүү маань ч явдаг болчих байх тэгэхээр хоюулантай нь бүр гоё тоглоноо...чарга авч өгч байгаад....