スキップしてメイン コンテンツに移動

блог,блог,блог....

Өчигдөр өглөөнөөс орсон цас шөнөдөө намдаж хонож...Манай энэ хавиар тийм ч их цас унадаггүй болохоор цас, цас гэж хүүхэд шиг хөөрч баярлавч,халтиргаа гулгаанд нь гарч,орж ч болохгүй байдал нь хэцүү санагдлаа.Өнөөдөр үүлэрхэг,салхи ихтэй байна даа.
Хүүхдүүдийг өчигдөр эмээ нь ирээд aваад явсан болохоор би гэр зуураа ажлаа амжуулчихаад ,ихэнхдээ компъютр шагайгаад хэдэн тэмдэглэлээ засаж ,зөөсөөр өдрийг барж байна.Нөхрийнхөө ногооны ажлыг блогт тэмдэглэх гээд бас Японоор эхлүүллээ.

Дунд сургуульд Англи хэл үзээгүй болохоор муу ч гэсэн өөрийгөө шахаж оролдохын тулд гэр бүл,хүүхдүүдийнхээ тэмдэглэлийг Англи хэл дээр бага багаар бичих санаатай,

Ямар ч гэсэн мэддэг мэргэн цоохор сайн найзууд алдааг нь засаад уншина биз дээ,бурууг нь
засаад хэлээд өгвөл бүр баярлана шүү,хэхэ,
 за нэг иймэрхүү,хааяа нэг сэтгэгдэлээ бичиж байгаарай

コメント

このブログの人気の投稿

③ӨӨРИЙНХӨӨ ХЭВ МАЯГИЙГ БОДИТООР ТОДОРХОЙЛОХ

ДУРТАЙ,ТОХИРОХ ҮНЭРЭЭ ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ Дэлгүүрт ороод,<<Энэ ус л танд тохирно!!>>гээд учиргүй санал болгоод байхад дуртай үнэр тань биш бол авдаггүй биздээ?Тэгвэл дуртай бөгөөд тохирох(зохих)үнэрээ дорхноо мэдэх арга зааж өгье.Дараахи ҮНЭР ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ-ийг ашиглаад үзээрэй. Цусны бүлэг,төрсөн ордоо бич гэхээр гайхах нь аргагүй... Бидний ерөнхий ойлголттой цусны бүлэг болон төрсөн ордны зурхай нь утгачилвал статистк(тоо бүртгэл)ийн нэг хэлбэр бөгөөд,танд таарах магадлал өндөр тул үнэрээ сонгоход чухал санаа оноо өгдөг байна. Таны насаар тухайн үеийн тань үнэ цэнэ,амьдралын хэв маягийг мэдэж болно.Түүнчлэн,дуртай цэцэг,өнгө,жимсээс дуртай үнэрийг тань төвөггүй олно.Дуртай өнгө нь шилний(сав) өнгө болон үнэрний хэв шинж(имиж)ургамал ба жимсний өнгөтэй яв цав таарч байвал зохино.Хөгжмийн хувьд поп урсгалд дуртай бол өөдрөг,хөнгөн үнэрийг таална.Жазз бол анир чимээгүй ТОМ ХҮН-эрхүү талдаа НООТнд дурлах болов уу. Хувцаслалтын хувьд чөлөөт стильтэй бол гоёмсог...

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...