スキップしてメイン コンテンツに移動

投稿

ラベル(Гэр бүл)が付いた投稿を表示しています

Ахин уулзахгүйн учир...

Тэр үед би хотынхоо төв шууданд хүлээн авагч хийдэг байлаа. Нас дөнгөж хорин наймтай.Гэртээ хүүхэд харсаар бүтэн гурван жилийн нүүр үзэж байсан тул,хүний мөрөөсөл болж,бөглүү хөдөөний жижигхэн хотдоо нүдний гэм болсон цэвэрхэн,хөнгөн,сайхан ажлуудын нэгийг олж аваад,ирсэн болгоныг нүүр дүүрэн инээмсэглэлээр угтаж,үдэхийн завсар юу айлдсаныг нь сэтгэчилэн бүтээгч,онож хэлвэл үйлчлүүлэгч гэдэг хааныхаа үнэнч албат зарц болсондоо хэмжээлшгүй их баяртай суудаг бүсгүй болоод байлаа. <<Тавтай морил>>,<<Маш сайн ойлголоо>>,<<Хүлээлгэсэндээ хүлцэл өчье>>,<<Баярллаа>>,<<Дараа дахин үйлчлүүлээрэй>> гэсэн утгатай мэндчилгээний үг бол амны уншлага мөнөөс мөн бөгөөд,өдөр бүр,зочин бүрт тэр үгээ ёс мэт хэлдэгбилээ. Хоёр жилийн өмнө уг ажлаасаа гарсан ч одоо хирнэ санаанаас гардаггүй үйлчлүүлэгч гэж байдаг юм. Каной Токүжиро гэдэг байнгын үйлчлүүлэгч маань долоо хоногт хоёр удаа заавал өөрийн гараар бичсэн захиаг явуулж,нарийхан дугтуй...

Охины минь хайр...

Өнгөрсөн жил дарсан зураг.Охин минь энэ хүүхэлдэйнүүдээ орой болгон тэвэрч унтдаг,цэцэрлэгтээ явахдаа дулаахан байлгах гэдгиймүү,алчууранд ороогоод орхидог байж билээ.