スキップしてメイン コンテンツに移動

投稿

ラベル(Чихний чимэг)が付いた投稿を表示しています

зурагчин Жимми Нелсоний гайхамшигт илтгэлийг сонсоод үзээрэй

Хүний бүхий л гоо сайхныг илрүүлж,илэрхийлж чадна гэдэг гайхамшиг... Хийсэн ажлаараа бусдад цоо шинийг мэдрүүлж,ухааруулдаг ийм чадварлаг мэргэжилтэн болохсон. Та заавал үзээрэй. Үзэсгэлэнт зургууд,сонирхолтой яриаг нь үзсэн хэн ч бишрэхгүй өнгөрч чадахгүй боловуу.

Тэр бол гайхамшиг...,тэр бүгдийг чаднаа.

Гадаа бороо хувин хувингаар цутгаж байна. Сайн байцгаана уу?Сайхан наадаж байна уу? Дайрий дахин мэндчилж байна. Ажил их,амралт бага явсаар муу тэмдэглэлээ золтой мартахын даваан дээр ирээд байлаа.хэхэ. 5сар гарсаар нойр багатай явсных уу,толгой тархины хурд залуу хүн гэж хэлэхийн аргагүй болжээ. Ямар сайндаа өнөөдөр манайд ирсэн тэтгэвэрийн өвгөн,эмгэн хоёртой ярьж байхдаа сая юуны тухай ярьж байснаа мартаж,гацаж байхав дээ.хэхэ. Нойрноос морио гэдэг...Харин нойргүйгээс ой ухаанаа алдах асуудал үнэхээр байж болдогийг мэдэрсний хувьд та бүхэн ч тэр удаан цаг миний энэ бичлэг шиг дэмий юм уншиж цагаа алдалгүй аль болох эртхэн унтаж амарч байгаарай гэж захъяа. За тэгээд 7сар юу юугүй талдаа орох гэж байна.Та бүхэн өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байна даа? Өнөө өглөө цайгаа уунгаа зурагтаар мэдээ хартал нэг маш сайхан,бахархалтай мэдээлэл олж сонссондоо сэтгэл үнэхээр их баяссан бөгөөд та бүхэнд танилцуулахдаа таатай байна. Цэнхэр дэлгэц,цахим мэдээллүүдээс олж мэдсэн...

Балдангийн Цэвэгмаа гуайн ном

Сая хотын номын сан ороод ирлээ.Хөдөөний жижигхэн хот болохоор шуудан нь хүртэл эгдүүтэй жижигхэн.Номын санч эгч намайг энд ирсэн цагаас сайн мэддэг болохоор очихоороо бага сага буу халах шинжтэй болно ш дэ.Өдрийн цагаар хүнгүй болохоор сая бас хэдэн үг солилоо. Өнгөрсөн сард очтол<Дайрий чамд 、хүнд уншаарай гээд сонирхуулчихмаар аятайхан ном байвал 250үсэгт багтаагаад номын танилцуулга бичиж хотын мэдээллийн сэтгүүлд тавихгүй юу?>гэхээр нь,<Би ч Япон хэлдээр одоо л ном ерөнхий бүхэлд нь ойлгодог болж байгаа болохоор тийм номын хэмжээнд гэвэл Япон ном цөөхөн уншсан даа.Япон Монголын харилцаанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн Б.Цэвэгмаа гэдэг эмэгтэйн бичсэн номыг саяхан уншаад дууссан болохоор,агуулга нь санаанд тод байгаа.Тэр номын тухай бичихиймүү?Ямар ч гэсэн та эхлээд уншаад үзээрэй >гэж хэлж орхичихоод,захисан ёсоор нь 250 үсэгт нь багтаагаад хэдэн өгүүлбэр  арай ядан эвлүүлээд,и-мэйлээр явуулсан байсан юм. Тэгээд тэр номыг уншаад сэтгэлд нь овоо хүрсэн юмуу,яасан ...

(#1)-Шиба Рёотаро

2010онд <Сакано үэно күмо>,<Рёома-дэн>гэдэг 2ч том түүхэн роман нь <Эн-Эйч-Кэй> Японы үндэсний дэлгэцийн төв сувгийн олон ангит кино болон гарч бүтэн жилийн туршид үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан алдарт зохиолч Шиба Рёотаро(1923-1996)(жинхэнэ нэр нь Фүкүда Тэйичи)бол миний бахархан биширдэг зохиолчдын нэг билээ. Ямар ч Япон зохиолчдоос хамгийн ойр дотно санагдуулдаг түүний дүр төрx нь нэртэй зохиолч гэдгээс илүү ,бага насандаа Азийн зүрхэнд орших түүх ихтэй нүүдэлчин ард түмнийг сонирхон шохоорхож,19насандаа Осака даxь одоогийн Осакагийн гадаад хэлний их сургуулийн Монгол хэлний ангид элсэн орж,Өвөр Монгол багшаар Монгол хэл заалгаж байсан явдал билээ. Хэдийгээр насаараа Монгол хэлийг бараг ашиглаж чадаагүй гэх боловч,Монголтой холбоотой ном зохиолыг шимтэн уншиж,Монголын маань түүхийг гайхан биширч ,бараг жирийн Монголчууд биднээс илүү мэдэж байсан нь түүний 1973онд Монголд айлчилсан сэтгэгдлээ бичсэн <Монгорү кайдо>замын тэмдэглэл ном,1990онд дахин айл...