スキップしてメイン コンテンツに移動

投稿

ラベル(Зөгий ба зөгийн бал)が付いた投稿を表示しています

Надад баригдаач ,хонгорхон хоо-ний-нууд минь...

Хүйтэн өдөр болж байна. Монголд бүр цас орж,шуурсан сурагтай. Аргагүй л хавар юмдаа. Өглөө,хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгч ирээд,гэрийн ойролцоо ургасан том саглагар интоорын модны ёроолд баахан өлийж зогсов. Дээрээс энэ газар бүр хорхой хүргээд ... Тэнд ямар нэг жимс ургасан болохоор гэжүү? Үгүй. Зөгийнүүд дүнгэнэлдээд,зөгийн бал нь нүдэнд харагдаад байгаамaa.               Би ер нь юу хийдгээ бараг энд ер бичээгүй байх,гэхдээ жоохон цухуйлгъя л даа,яахав,кхм,хэхэ. Өнгөрсөн зун хотын захиргаанаас зохион байгуулсан <<Япон зөгийг өсгөн үржүүлэх арга барил эзэмшүүлэх хичээл>>гэдэгт хагас жил суралцаж,бас нэг үнэмлэх шиг юм авсийм. Гэхдээ ,Дайрий чи өнөөдрөөс зөгийчин шүү! ...гээд биччихсэн юм биш л дээ,тийм хичээлд бүрэн суусан тул олгов...л гэсэн байгаам. Ер нь ч зөгийчин гэдгийг ганц хичээлд сууснаар болчихдог юм ч биш юм шиг байна лээ. Анхан шатны ойлголттой болоод авсных,цааш нь яасан бэ гэхээр хотынхоо Япон ...