スキップしてメイン コンテンツに移動
-Хайрт минь гэж хэлж зүрхлээгүй хайр минь байсаан,чи...
Хайр минь гэж дуудаж чадаагүй хайрт чинь байсаан,би...
-Хайртай гэдэг үг бидэнд дутсан болохоор
Баяртай гэдэг үг л энд тунасан болохоор 
Шивнээд үлдээсээн гэрэлтэй цонхны чинь гадаа
Сэмхэн унагасаан нулимсаа,гэртээ би ганцаараа
-Дахиад чамайг зүүдэлсэн ч сэтгэл догдлохгүй юм бол
Ахиад чамтай ярилцсан ч хоолой чичрэхгүй юм бол
Эргээд чамайг залгахад утсаа авахгүй юм бол
Энэ зургаан хавар хэний төлөө гуниглаа вэ
-Өгсөн чихрийн чинь цаас болгоныг хадгалдаг
Өнөөдөр харин эднийгээ хаямаар санагдаад болдоггүй ээ
-Юу ч байхгүй ээ,бидний дунд
Хамтдаа авхуулсан зурагнаас өөр...
Юу ч үлдээгүй ээ,бидний дунд
ганцаараа мөрөөдсөн үнсэлтээс өөр...
2016.2.14.Japan
©Dairiijav Ayurzana

コメント

このブログの人気の投稿

③ӨӨРИЙНХӨӨ ХЭВ МАЯГИЙГ БОДИТООР ТОДОРХОЙЛОХ

ДУРТАЙ,ТОХИРОХ ҮНЭРЭЭ ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ Дэлгүүрт ороод,<<Энэ ус л танд тохирно!!>>гээд учиргүй санал болгоод байхад дуртай үнэр тань биш бол авдаггүй биздээ?Тэгвэл дуртай бөгөөд тохирох(зохих)үнэрээ дорхноо мэдэх арга зааж өгье.Дараахи ҮНЭР ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ-ийг ашиглаад үзээрэй. Цусны бүлэг,төрсөн ордоо бич гэхээр гайхах нь аргагүй... Бидний ерөнхий ойлголттой цусны бүлэг болон төрсөн ордны зурхай нь утгачилвал статистк(тоо бүртгэл)ийн нэг хэлбэр бөгөөд,танд таарах магадлал өндөр тул үнэрээ сонгоход чухал санаа оноо өгдөг байна. Таны насаар тухайн үеийн тань үнэ цэнэ,амьдралын хэв маягийг мэдэж болно.Түүнчлэн,дуртай цэцэг,өнгө,жимсээс дуртай үнэрийг тань төвөггүй олно.Дуртай өнгө нь шилний(сав) өнгө болон үнэрний хэв шинж(имиж)ургамал ба жимсний өнгөтэй яв цав таарч байвал зохино.Хөгжмийн хувьд поп урсгалд дуртай бол өөдрөг,хөнгөн үнэрийг таална.Жазз бол анир чимээгүй ТОМ ХҮН-эрхүү талдаа НООТнд дурлах болов уу. Хувцаслалтын хувьд чөлөөт стильтэй бол гоёмсог...
Нулимс чинь амтагдаад байна,цээжинд Нуугдаж юунд уйлна вэ Гуниг чинь мэдрэгдээд байна минь,сэтгэлд Гутарч юунд шанална вэ Дэргэд чинь биш ч зүрхэнд чинь Зүрхэнд чинь биш ч сэтгэлд чинь Хэвээрээ би байгаа бол Хэзээ ч чи ганцаардахгүй ээ Хайр амлаж,жаргал бэлэглэхгүй ч Харь холоос бодож суугааг минь санаад Инээмсэглээрэй 2016.6.4.Япон улс Dairiijav Ayurzana

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...