スキップしてメイン コンテンツに移動

AMOUAGE

Найзуудын хүсэлтээр орчуулах гэж оролдсон боловч энэ нь Лука Турины номын шууд орчуулга тул харицангуй энгийн яриа байлаа.Бас өөрөө ч сайн ойлгохгүй хэсэг байсан тул асуултын тэмдэг тавьж түр аргаллаа.Яаран орчуулсан тул алдаа мадаг байгаа байх,уучлаарай.Дараа сайн харж,уншиж байгаад заснаа.Түрдээ энийг уншиж байгаарай,манайхаан....

AMOUAGE GOLD

Би Amouage-ын зоригтой,нийлмэл үзэл санаанд дуртай.Энэ компани нь 1983онд Оманы хааны гэр бүлийн хамгийн ахмад нь 3000жилийн өв соёлтой үнэртэй усны технологийг дахин амидруулахын тулд эхэлсэн юм.Алс нутгийг мөрөөдөн,эртнээс далайд амьдарч ирсэн үндэстнийхээ бахархлыг нэгтгэж,AMOUAGEгэж нэрлэжээ.Араб хэлний Амүважи(давалгаа)ыг Франц маяг оруулан Амур-тай ойр дуудлагатай болгосон байна.Оманы сүрчигийн худалдааны ертөнц одоо яаж байгааг мэдэх юм алга,гэхдээ зурагтаар үзсэн баримтат кинон дээр бол Маскат(Оманы нийслэл)ын эрчүүд нь жижигхэн дэлгүүрт бэлтгэсэн их хэмжээний найруулсан шингэнийг баяртай нь аргагүй үнэрлэж байхыг харсан юм байна.
За тэгээд 20жилийн өмнө,AMOAGE нь аугаа их мастер Ги Робертыг залж авчраад,зүүд шиг заавар өгчээ.<<Юу дуртайгаа холь!!!Мөнгө хичнээн орсон ч хамаагүй!!>>
Тийнхүү өнөө цагт Омаажю Голд нь үзэсгэлэнт хар болон шар саванд хийсэн( чонын хавх шиг тас хийж  бөглөгддөг)байх ба минийхэд Наэма үйлдвэрлэв гэж дунд зэргийн үсгээр жижиг хуудас дээр бичсэн байна.Болж л байна.Сатинаар хийсэн дэрэнд манцуйлагдсан шил(флакон)нь 24%ын ислэгтэй хар тугалга бүхий шижир талсттай,гарын алган дээрээ тавихаар хормын төдийд хүнд нь 4дахин нэмэгдэх шиг санагдана.Бүгд цагаан цайлган(?)гар хийцээр бялхаж,урьд цагийн Орос оронд үйлдвэрлэж байсан ховор бөгөөд өндөр үнэтэй сүрчигийг санагдуулна.<<Улаан Октъябр Шоколад>>зэрэг Москва бол  цас хунгарладаг томоохон Дамаск юмаа гэдэг бодлыг минь илтгээд өгч байлаа.
Тэгж байтал шинэчлэгдэх байх л даа,тэгэхээр түүний гайхамшигт увдисын нэг хэсэг нь алдагдах л болно.
Аа,энэ сүрчигний тухайд гэвэл үү?Ги Роберт нь хэвлэлийн  бага хурал дээр Амьдралын намтрын дундаас хамгийн суу гавъяа нь байсан гэж ярьжээ.Би ч бас тийм болов уу?гэж бодож байна.
Роберт нь Францын одоо ч гэсэн ид туурвиж байгаа хуучин үеийн мастеруудын дундаас хамгийн найрал хөгжимөрхүүSYMPHONIC хүн бөгөөд Омажю Голд бол Антон Брукнерийн ес дүгээр симфони юм.Энэ сүрчиг нь бүтэцээсээ илүү чанар нь сонирхол татам.Зуугаад төрлийн үнэр нисдэг хивс шиг хоорондоо холилддог.Яг л Жой нь МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭРийн үл зөвшөөрөгдөх...-ын төлөө Шхразадтай оргосонтой адил юм.Сүүлийн үеийн шал нарийн(харамч)сүрчигүүдийг үнэрлэсний дараа Ги Роберт гуниглан хэлсэн үг байдаг.
СҮРЧИГ ГЭДЭГ ЧИНь ЯААДАГ Ч  БАЙСАН ГОЁ ҮНЭРТЭЙ БАЙХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ ЭД Л ДЭЭ!!

コメント

このブログの人気の投稿

③ӨӨРИЙНХӨӨ ХЭВ МАЯГИЙГ БОДИТООР ТОДОРХОЙЛОХ

ДУРТАЙ,ТОХИРОХ ҮНЭРЭЭ ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ Дэлгүүрт ороод,<<Энэ ус л танд тохирно!!>>гээд учиргүй санал болгоод байхад дуртай үнэр тань биш бол авдаггүй биздээ?Тэгвэл дуртай бөгөөд тохирох(зохих)үнэрээ дорхноо мэдэх арга зааж өгье.Дараахи ҮНЭР ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ-ийг ашиглаад үзээрэй. Цусны бүлэг,төрсөн ордоо бич гэхээр гайхах нь аргагүй... Бидний ерөнхий ойлголттой цусны бүлэг болон төрсөн ордны зурхай нь утгачилвал статистк(тоо бүртгэл)ийн нэг хэлбэр бөгөөд,танд таарах магадлал өндөр тул үнэрээ сонгоход чухал санаа оноо өгдөг байна. Таны насаар тухайн үеийн тань үнэ цэнэ,амьдралын хэв маягийг мэдэж болно.Түүнчлэн,дуртай цэцэг,өнгө,жимсээс дуртай үнэрийг тань төвөггүй олно.Дуртай өнгө нь шилний(сав) өнгө болон үнэрний хэв шинж(имиж)ургамал ба жимсний өнгөтэй яв цав таарч байвал зохино.Хөгжмийн хувьд поп урсгалд дуртай бол өөдрөг,хөнгөн үнэрийг таална.Жазз бол анир чимээгүй ТОМ ХҮН-эрхүү талдаа НООТнд дурлах болов уу. Хувцаслалтын хувьд чөлөөт стильтэй бол гоёмсог...

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...