スキップしてメイン コンテンツに移動

④ЗАГВАР(МОДЭЛ)БОЛОХ ХҮНИЙГ ХАЙХ

ТЭМҮҮЛЖ БУЙ ИМЭЖ-ЭЭС<<ИЙМ БОЛОХСОН>>ГЭДЭГ ХҮСЛЭЭ ОЛЖ УНШИХ
Тохирсон сүрчиг нь өмнө өгүүлсэнчлэн өөрийн дуртай болоод зохисон <<ИЙМ БОЛОХСОН>>гэсэн хүсэлтэй нэгдсэн үнэр билээ.
Тэрхүү хүслээ өөрөө ч сайн ялган таниагүй хүн тун олон байдаг .
Хэрэв та тэдний нэг бол <<МӨРӨӨДЛИЙН ХҮН>>дээ тохирох хэн нэгнийг модэл болгон төсөөлөхөд улам амархан болно.
Өөрөөр хэлвэл,тэрхүү хүндээ тохирсон үнэрийг хайвал <<МӨРӨӨДЛИЙН ӨӨРИЙГӨӨ>> олж авахад дөхөм болно гэсэн үг.
ЗАГВАР(МОДЭЛ) болгох хүн тань эргэн тойрны хэн нэгэн,олны танил хүн байсан ч болно.Тухайлбал,<<Дөнгөж сая зөрж өнгөрсөн сайхан эмэгтэй(эрэгтэй) шиг болохсон,түүнд л тохирох үнэрийг олохсон>>,...ийм байсан ч болно.
Эхлээд тэр хүнийхээ ажил,биеийн хэлбэр (том,жижиг),үсний хэв маяг(урт,богино)хувцаслалт(юбка,өмд) нүүрний будалт(жирийн,тод) зэргийг аваад үз.
Дараа нь тэр хүнийхээ дур булаасан төрхийг нь дүрсэлсэн ч болох тул нэг бүрчлэн тоочоод бодоорой.
АЖИЛСАГ
ЭЕЛДЭГ ДАРУУ
ХӨНГӨН ШАЛМАГ
ОНИГОР ЗУРААСАН НҮД
УРУУЛД Нь ХӨНГӨН ТОДРОХ ИНЭЭМСЭГЛЭЛ
...гэх мэт.
Энэ үедээ тэр хүнийхээ дотоод сэтгэл хөдлөлийг ч төсөөлөн(таны анзаарсанаар шүү) +α (нэмэх альфа) болговол бүр сайн.
ӨӨДРӨГ,БУСДЫГАА ХӨГЖӨӨЖ БАЙДАГ
НАМБА СУУСАН,ТАЙВАН
...гэх мэтчилэн...
Ингэж төсөөлсөн <<МӨРӨӨДЛИЙН ХҮНИЙ ТАНЬ ДОТООД СЭТГЭЛ>> бол өөрөө ч анзаараагүй яваа таны өөрийн <<ХҮСЭЛ>>ийг илэрхийлж байгаа юм.
За ингээд нэг бүрчлэн тоочиж,түүндээ санаанд орсон үнэрээ тааруулж,хайгаад үзэхээр таны<<МӨРӨӨДЛИЙН>> үнэр гараад ирнэ.
ИМЭЖ(image) гэснээс би зочдынхоо гадаад төрхөөс нь үнэрний загварыг гаргаж(сонгож) авах нь элбэг.
Нэг ийм явдал болсон юм.
Тэр үед би өмнөд Францын Ницца(Nice)гийн үнэртэй усны хуучин дэлгүүрээр орлоо л доо.
Гэр бүлийн өвгөн,эмгэн хоёр хоббигоороо он удаан жил ажиллуулж ирсэн болов уу гэлтэй газар байсан бөгөөд лангуунд нь манай дэлгүүрт хэрэглэдэгтэй адилхан <<Сүрчигний системийн бүдүүвч зураг >>өлгөөтэй байв.Үүн дээр тулгуурлан худалддаг юм бол надтай ойр арга барилтай байх гэж бодонгоо,<<Надад тохирох сүрчиг өгөхгүй юу?>>гэж чадан ядан Францаар хэллээ.
Эмгэн нь үйлчилж,гар хуруугаа гозолзуулан хэсэг зуур ярилцав.Түүнийг маань ширтэж зогссон өвгөн нь байж байж 3шил үнэртэй ус гаргаж ирсэнийг нь хараад би зогтусчихав.Бүр миний хайртай 3сүрчиг байсан болоод тэр шүү дээ.<<Энэ надад зохих уу?>>гэж асуутал дэлгүүрийн эзэнтэн толгой дохилон эрхий хуруу,долоовор хуруугаараа цагираг үүсгэн харууллаа.
Тэрхүү сүрчиг нь MADAME ROCHAS,FLEUR D‘EAU,MYSTERE.Бүгд ROCHAS-ынх бөгөөд хамгийн дуртай үнэр минь билээ.




Задлаад хэлэх юм бол гадаад төрхөөр минь тодорхойлоход ийм байсан байх л даа.
БИЕИЙН ХЭЛБЭР=ЖИЖИГХЭН
ҮСНИЙ ЗАГВАР=УРТ
ХУВЦАСЛАЛТ=ЮБКА
НҮҮР БУДАЛТ=ЯЛИМГҮЙ ЭНГИЙН...маягтай.
Иймэрхүү үйлчлүүлэгчидээ би байсан бол консерватив бөгөөд хуучинсаг үнэрт дуртай.
Харилцагч хүнийхээ сэтгэлийг амраахсан гэж хичээдэг юм байна гэж харна.
Түүнчлэн яриа,эрэлхийлэх байдал маань тод,шулуухан хэлэхийг эрмэлздэг тул,<<хар,цагаан,шулуухан>>хүн гэж дүгнэнэ.
Тэгэхээр,эхлээд нь:
зөөлөн,эмэгтэйлэг,гэхдээ моод хөөлгүйгээр өөрийгөө илэрхийлж чаддаг
MADAM ROCHAS,
түүнчлэн ажилын үеэр хөнгөхөн сэнгэнэж,тайвшралыг хадгалдаг,FLEUR D‘EAU,
алжаалаа тайлах үед(амралтын өдрүүдэд)намайг бүрэн илэрхийлэгч MYSTERE.
гэж тайлбарлана.
Хэрэглэдэг аргыг минь Ниццагийн сүрчигийн дэлгүүрийн эзэнтэн батлаад өглөө шүү дээ.




コメント

このブログの人気の投稿

③ӨӨРИЙНХӨӨ ХЭВ МАЯГИЙГ БОДИТООР ТОДОРХОЙЛОХ

ДУРТАЙ,ТОХИРОХ ҮНЭРЭЭ ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ Дэлгүүрт ороод,<<Энэ ус л танд тохирно!!>>гээд учиргүй санал болгоод байхад дуртай үнэр тань биш бол авдаггүй биздээ?Тэгвэл дуртай бөгөөд тохирох(зохих)үнэрээ дорхноо мэдэх арга зааж өгье.Дараахи ҮНЭР ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ-ийг ашиглаад үзээрэй. Цусны бүлэг,төрсөн ордоо бич гэхээр гайхах нь аргагүй... Бидний ерөнхий ойлголттой цусны бүлэг болон төрсөн ордны зурхай нь утгачилвал статистк(тоо бүртгэл)ийн нэг хэлбэр бөгөөд,танд таарах магадлал өндөр тул үнэрээ сонгоход чухал санаа оноо өгдөг байна. Таны насаар тухайн үеийн тань үнэ цэнэ,амьдралын хэв маягийг мэдэж болно.Түүнчлэн,дуртай цэцэг,өнгө,жимсээс дуртай үнэрийг тань төвөггүй олно.Дуртай өнгө нь шилний(сав) өнгө болон үнэрний хэв шинж(имиж)ургамал ба жимсний өнгөтэй яв цав таарч байвал зохино.Хөгжмийн хувьд поп урсгалд дуртай бол өөдрөг,хөнгөн үнэрийг таална.Жазз бол анир чимээгүй ТОМ ХҮН-эрхүү талдаа НООТнд дурлах болов уу. Хувцаслалтын хувьд чөлөөт стильтэй бол гоёмсог...

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...