Шал улирлын шинжгүй юм бичиж байгаа ч хэдэн зураг гараад ирэхээр нь тавилаа.
Жил бүрийн хавар жигүүртэн олон шувууд ...гээд хүүхдийн дуу шиг...
жил бүрийн хавар
цагаан сарын ширээгээ
өөртөө болоод хүүхдүүддээ зориулж
өргөн биш ч цомхон тэмдэглэчихийг хичээдгиймаа..гэж...хэхэ
Дээл хувцасаа гаргаж хүүхдүүддээ өмсгөөд,идээнийхээ дээжийг эх нутаг болоод дөрвөн зүг найман зовхист өргөөд,золголт хийж хоёр зулзагадаа <Амар байна уу?>гэдэг үгийг албан хүчээр хэлүүлж аваад,хацар нүүрийг нь нэг биш нэлээд үнсэж авч байж сая санаа амардаг гэж байгаа.
Анх бэр болж ирсэн жилийн дараа хаврын цагаан сарын битүүний орой ганцаараа бууз жигнэж байсан чинь том эгч маань Монголоос залгаад<Бид нар бүгдээрээ цуглараад сайхан битүүрч байнаа>гэсэн чинь өөрийн эрхгүй том том нулимс гараад,ганцаараа уйлж байсан үеийг бодвол муу Дайрий нь одоо үнсэж золгох 2сайхан үртэй болсон...жил бүрийн цагаан сараар ганц Монгол хүний дархан эрхээ энд эдэлж байна даа.хэхэ.
Жил бүрийн хавар жигүүртэн олон шувууд ...гээд хүүхдийн дуу шиг...
жил бүрийн хавар
цагаан сарын ширээгээ
өөртөө болоод хүүхдүүддээ зориулж
өргөн биш ч цомхон тэмдэглэчихийг хичээдгиймаа..гэж...хэхэ
Бэрээс,бууз,нийслэл салат,сүүтэй цай бас бус.. Ул боовны оронд урт талхыг хирчээд өрөөд тавьж аргалж байгаам...ккк |
ёс болгож хундага бас.. |
コメント
コメントを投稿