スキップしてメイン コンテンツに移動

投稿

Өнөөдрийн ном:11

АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛҮҮД Яруу найрагч,орчуулагч Батсуурийн Баясгалан маань энэ номыг 27хон насандаа хэвлэн гаргасан гэхээр түүний нөр их хөдөлмөрч,уран бүтээлч хийгээд гайхалтай авъяасыг бишрэхгүй байхын аргагүй. Ахмад дуун хөрвүүлэгчдийн шийрийг хатаах ийм сайн орчуулагч эдүгээ бидний дунд амьдарч байгаа нь өөрөө азтай,аз жаргалтай явдал юм. Гэвч уг номд өгүүлэх богино өгүүллэгүүд нь нэр шигээ тийм гоё төгсгөлүүдтэй та биднийг учруулахгүй.Харин ч айж сандарч,бачимдан гол зурна гэдгийг хэлье. Яагаад ч юм номыг дуусгаад хаахдаа,хүний сонгосон зам гэдэг юунд ч хүргэж,хэнтэй ч учруулж болох юм даа?Аз жаргал,хагацал гуниг,бүр үхэлд ч...гэж бодон шүүрс алдлаа. Хятад,Япон,Мексик,Англи,Америк,Канадын нэрт,шилдэг 10зохиолчын 11богино өгүүллэгээс бүрдсэн энэхүү гайхалтай ном харамсалтай нь одоо худалдаанд байхгүй болсон сурагтай.Ийм сайн бүтээлийг боломжтой бол дахин хэвлэж гаргаасай,илүү олон хүнд хүргээсэй гэж уншигчын зүгээс хүсье. Нэр:АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛҮҮД Орчуулагч:Батсуурийн Ба...

Өнөөдрийн ном:10

УНШИХ ЧАДВАР Ном унших чадал,чадвар гэдэг чухам юу болохыг сонирхож Япон улсын Мэйжигийн их сургуулийн утга зохиолын тэнхимийн багш,нэрт сурган хүмүүжүүлэгч Сайто Такашигийн бичсэн”УНШИХ ЧАДВАР”хэмээх номыг уншлаа. УНШИХ ЧАДВАР БОЛ УЛС ОРНЫ ЧАДВАР ЮМ. Уншина гэдэг өөрийгөө хөгжүүлнэ,тэлнэ гэсэн үг.Бусдын эрдэм мэдлэг,чадвар туршлагыг өөртөө шингээнэ гэсэн үг. Хүн бүр ном уншвал өнөөгийн улс орны эдийн засгийн хямралаас гарах замыг дорхноо даван туулж,гарах гарцыг олж чадна. Ном бол дуртай нэг нь л унших биш,хүн бүр зайлшгүй унших ёстой зүйл юм. Гэвч дан уран зохиолын ном уншсанаараа та унших чадвартай гэсэн үг хараахан биш юм. Харин номд дуртай болох,унших дадалд суралцахад уран зохиол чухал үүрэгтэй. НОМД ДУРТАЙ БАЙХ,НОМ УНШИХ ЧАДВАРТАЙ БАЙХ ГЭДЭГ ОГТ ӨӨР ОЙЛГОЛТУУД!!! Хэрэв та ном унших чадварт суралцъя гэвэл эхлээд дадах хэрэгтэй.Жишээ нь: Хошин шог,элэглэл Найз нөхөрлөл Бусдын сонирхолтой туршлага Амьдралын замаа сонгох Өсөх насны эрч хүч Чанга дуудаж уншихад тохир...

Өнөөдрийн ном:9

АНДЫН СЭТГЭЛ Японы нэрт зохиолч Мүшянокоожи Санэацүгийн бүтээлтэй би анх удаа танилцлаа. 1920он буюу одоогоос бараг зуугаад жилийн өмнө бичигдсэн энэхүү тууж нь өнөө үеийнхэн уншсан ч  өнгө,чанараа огт алдаагүй байх юм. Залуу нас,гоо үзэсгэлэн,эрч хүч,хайр дурлал,анд нөхрийн холбоо,сонгосон амьдрал,заяа төөрөг... Бид бүхний ижилхэн туулдаг замууд!! Цөөн хуудас тууж тул энд би агуулгыг нь дурдахыг хичээсэнгүй. Уншигч та харин өөрөө авч уншаад сэтгэгдэлээ хуваалцаарай. Хэрэв би тэр гурвын оронд байсан бол хэнийх нь төлөө хэнийг нь сонгох байсан бол? Дэндүү их хүсч тэмүүлсэн зүйлээ өөрийн болгохын тулд хамгийн чухал хоёр зүйлийнхээ аль нэгийг нь хаяж,золиослож чадах тийм зүрх,зориг надад байсан болов уу? Ножимагийн зөв ч юм шиг...? Оомиягийн зөв ч юм шиг...? Сүгикогийн зөв ч юм шиг...? Залуу зохиолч Оомия дотны анд Ножимад зориулан уншигчдадаа бүх үнэнээ дэлгэсэн тэр захиануудад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Өөрийн эрхгүй нулимс гарсан шүү,хэхэ "Андын сэтгэл...

Өнөөдрийн ном:8

 " ШИЛИЙН БОГД "   Гомбожавын Мэнд-Ооёо. Эрт цагт Энэтхэг газар эрдэм сурахаар одсон Эгэл нэг Монгол бадарчин дөчин жилийн аянаас эргэхдээ Эцэг буурлын захиасыг санан эцсэн замын түшиг хийхээр Ээлгүй харамч цэцэрлэгчээс элдвээр царайчлан ядаад Эцэст нь нахиалан дэлбээлэхээ умартсан ганц зандан модны Эгнэгт бул чулуу адил торойн хувхайрсан мөчрүүдийг Энхрий сэтгэлээр дэлгэрэхийг хүсэмжлэн ээжийн бүүвэйг санагалзан Эгшиг аялгууг түгээн эцэхээ мэдэхгүй дуулав гэнэ Эргэх дөрвөн улирлыг элээн сууж хайлав гэнэ Эргэн тойрныг бүчигсэд эхэндээ шохоорхов гэнэ Элэглэж шоолов гэнэ,элдэвлэж жигшив гэнэ Утгыг таньсан ламын уянга дуунд уяраа юу уран мэхэнд унаа юу Угийн сэтгэл сэргээ юү уйтай төрхөө гээгээд Унаган төрхөө олоод урьдын өнгөөр ногоорсонд Ухаант даяанч баясав гэнэ унхиагүй эзэн нь харамлав гэнэ Гэвч нэгэнт шидийг үзүүлж сэргээн амилуулсан түүнээс Гэмшиж хулгаад зайлахгүй тул гишүү төдий олговой Гэгэлзэн баясаж хүртээд гэдрэг хойш буцахад нь Гэсэр х...

Шинэ ном

Ээжээс минь ном ирлээ. Маш их баярлалаа.

зурагчин Жимми Нелсоний гайхамшигт илтгэлийг сонсоод үзээрэй

Хүний бүхий л гоо сайхныг илрүүлж,илэрхийлж чадна гэдэг гайхамшиг... Хийсэн ажлаараа бусдад цоо шинийг мэдрүүлж,ухааруулдаг ийм чадварлаг мэргэжилтэн болохсон. Та заавал үзээрэй. Үзэсгэлэнт зургууд,сонирхолтой яриаг нь үзсэн хэн ч бишрэхгүй өнгөрч чадахгүй боловуу.

Өнөөдрийн ном:7

"Томчуудад зориулсан уншлагын бүрэн арга барил" Сайто Такаши Япончуудын жигд өндөр мэдлэгтэйгээр уламжлал,соёлоо хадгалан,Мэйжигийн их шинэчлэлийг өрнүүлж,улмаар дайнд ялагдсан ч богино хугацаанд дахин маш хүчтэйгээр хөгжин,дэлхийн тавцанд гарч ирсэн нууц нь бүр Эдогийн үед ном эрдэмд нийгэм нийтээрээ дурлан шамдаж,хүн бүр асар их ном унших дадалд хэвшин,оюун ухаанаа зөв хөгжүүлж сурсаны үр дүн юм байна. Ном уншдаггүй иргэдтэй улс оронд хөгжих үндэс байхгүй. Япон залуус интернетийн баталгаат бус мэдлэгт дулдуйдан ном ун ших нь илт багасч байгаа нь энэ орны ирээдүйг бүрхэг болгож байна. Ном бол шалгарсан үнэн тул жинхэнэ мэдлэг,боловсролыг олъё гэвэл интернет,SNS биш ном унш гэсэн санааг Мэйжигийн их сургуулын Сайто Такаши багшийн"Томчуудад зориулсан уншлагын бүрэн арга барил"номноос сийрүүлэв. (*уг номын тэмдэглэлийг дараа оруулнаа) нэр:大人のための読書全技術 зохиогч:斎藤孝 хэвлэсэн он:2014 хэвлэлийн газар:KADOKAWA хуудас:343 хувийн үнэлгээ:☆☆☆☆☆