スキップしてメイン コンテンツに移動

Хүүхэд тань ойр тойрныхоо хүмүүсийг хазаад байвал....

Хэлд сайн ороогүй 1-3настай жоохон хүүхдүүд заримдаа учир зүггүй аав ээжийгээ,эгч дүүгээ хаздаг тохиолдол багагүй тохиолддог.

Эгчийн маань охин 2нас хагастай цэцэрлэгийн бага ангид ороод удаагүй байхдаа ангийнхаа хүүхдийн чих,хамрыг хазаад удаа дараалан багшаас нь донго сонсож байж билээ.

Жоохон охин яагаад найзыгаа хазав?Ааш муутай адсага шиг хүүхэд үү?эрхийн тэнэг үү?

Хариүлтыг багш нь мэдэхгүй дэмий л тосож очсон намайг зэмлэж,хазуулсан хүүхдийн ээжээс уучлалт гуйлгаж байсан.

Дүү минь яагаад найзыгаа хазав!
Энэ юуны учраас вэ?

Хариулт нь эгчид минь буюу,ээжийнх нь хайр халамжаар дутааснаас болсон юм билээ.

2настай охиндоо эрэгтэй дүү гаргаж өгсөн боловч ямар нэг шалтгаанаар төрөөд 1 хоноод нялх үр нь эндчихсэн,.гэнэтийн маш том шок,хагалгааний оёодол,хөхний сүү ихтэйгээс зангирч мушгирч өвтгэдгээс эгч мин хагас жил охиндоо халамж хайр тавьжк чадахгүй болж,орондотроо шаналж хэвтдэг байлаа.

Хагас жил миний бие эгчийнхээ гэр орны ажил,хүүхдийг нь харж халамжилж байсан ч,ээжинх н хайр халамжыг орлож чадаагүй .

Ээждээ үнсүүлж эрхэлж,тэврүүлж тоглож наадахгүй болохоор жоохон хүүхэд ч гэсэн стрэссэнд ордог гэж шинжлэх ухаан,сурган хүмүүжүүлэгчид үздэг юм байна.

Тиймээс хэрэв таны үр хүүхэд найзыгаа,ах эгч дүүгээ ,эсвэл таныг хазаад байвал,загнаж аашлалгүй,ердөө л сайн тэвэрч,тоглож эрхлүүлж өгөх хэрэгтэй юм гэнэ шүү!

コメント

このブログの人気の投稿

③ӨӨРИЙНХӨӨ ХЭВ МАЯГИЙГ БОДИТООР ТОДОРХОЙЛОХ

ДУРТАЙ,ТОХИРОХ ҮНЭРЭЭ ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ Дэлгүүрт ороод,<<Энэ ус л танд тохирно!!>>гээд учиргүй санал болгоод байхад дуртай үнэр тань биш бол авдаггүй биздээ?Тэгвэл дуртай бөгөөд тохирох(зохих)үнэрээ дорхноо мэдэх арга зааж өгье.Дараахи ҮНЭР ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ-ийг ашиглаад үзээрэй. Цусны бүлэг,төрсөн ордоо бич гэхээр гайхах нь аргагүй... Бидний ерөнхий ойлголттой цусны бүлэг болон төрсөн ордны зурхай нь утгачилвал статистк(тоо бүртгэл)ийн нэг хэлбэр бөгөөд,танд таарах магадлал өндөр тул үнэрээ сонгоход чухал санаа оноо өгдөг байна. Таны насаар тухайн үеийн тань үнэ цэнэ,амьдралын хэв маягийг мэдэж болно.Түүнчлэн,дуртай цэцэг,өнгө,жимсээс дуртай үнэрийг тань төвөггүй олно.Дуртай өнгө нь шилний(сав) өнгө болон үнэрний хэв шинж(имиж)ургамал ба жимсний өнгөтэй яв цав таарч байвал зохино.Хөгжмийн хувьд поп урсгалд дуртай бол өөдрөг,хөнгөн үнэрийг таална.Жазз бол анир чимээгүй ТОМ ХҮН-эрхүү талдаа НООТнд дурлах болов уу. Хувцаслалтын хувьд чөлөөт стильтэй бол гоёмсог...
Нулимс чинь амтагдаад байна,цээжинд Нуугдаж юунд уйлна вэ Гуниг чинь мэдрэгдээд байна минь,сэтгэлд Гутарч юунд шанална вэ Дэргэд чинь биш ч зүрхэнд чинь Зүрхэнд чинь биш ч сэтгэлд чинь Хэвээрээ би байгаа бол Хэзээ ч чи ганцаардахгүй ээ Хайр амлаж,жаргал бэлэглэхгүй ч Харь холоос бодож суугааг минь санаад Инээмсэглээрэй 2016.6.4.Япон улс Dairiijav Ayurzana

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...