Цагаан сар гараад л,айл хотлоороо мэндийн цэнхэр хадгаа барьж,сэтгэлийн цагаан ерөөлөө хэлж ,ёстой л Монгол ахуй минь дөнгөж гарсан буузны үнэртэй зэрэгцэж ханхалаад л хачин сайхан байгаа байхдаа?Манай хэд хөл хөдөлгөөн ихтэй яаж байгаа болдоо?
Муу ижий минь л хамаг юмны наана цаана гарч гүйгээд л,тэрүүхэндээ бас л ажилтай суугаа байхдаа?Ойрхон бол гүйж очоод хэд хоногоор ч хамаагүй тогоо шанага барьж туслангаа хэдэн ах дүүсийнхээ барааг харахгүй юу?Гоё юмаа,ёстой нээрээ...гэж бодсоор шинийн хоёрныг угтлаа.
Өчигдөр ,битүүний өглөө эрт Сайтамагаас өнгөрсөн жил тэнгэрт хальсан худынхаа газрыг эргэж, цэцэг ,хүж өргөхөөр танил Япон авгай маань ирж,би галт тэрэгний буудлаас тосож аваад машинаараа тэр газарт нь хүргэж өгөөд,талархалд нь өдрийн хоолоор дайлуулж ,үдээс хойш галт тэрэгний буудалд хүргэж өгөөд буцахдаа цагаан сар шиг айл хэснээ гэж 2 ч Япон найзынхаараа орж дэмий жоохон бурж аваад харьж ирээд бага зэрэг үлдсэн ажилаа хийж дуусгачихаад гэрийн ажил,хоол унд гээд Монгол ёс гэх боломж гаргаж чадсангүй.
Сонин юмаа,хүн болсоор анх удаа Монгол хүн шиг цагаан сараа угтсангүй,Ийм бэлэг дэмбэрэлтэй өдөр оршуулгын газраар хүртэл орох гэж байхаа?
Гэхдээ л дотроо цагаан сараа ,гэрийнхнийгээ,ах дүүс,хамаатан садан,найз нөхөд, нутаг усныхаа сайхан дурсамжуудыг бодож баахан өдөржин сэтгэл минь Монголдоо оччихсон золголт хийгээд явж байлаа.
Нэмэрт нь ядахдаа зүүдээ манаж ч чадсангүй,зүүдлээгүй ч юмуу ,зүүдэлснээ мартчихсан ч юмуу?
Өнөө өглөөнөөс өчигдөрийн ажилаа нөхөх гээд өдөржингөө завгүй ажиллаж,харьж ирээд хоолоо идэх гээд суутал гар утас дуугарч дэлгэцэн дээр нь <<Ээж>>гэж гарч байна.
<< Өө,ээжүү?за та хэд минь сайхан шинэлж байна уу?Бүгдээрээ ирж золгосон биз дээ?Сонин сайхан юу байна?>>гээд л муу ижийгээ зогсоо зайгүй шалгааж,өөрийнхөө өдөржингөө бодсон бодлуудтай хольж хутгаж төсөөлөх гээд л...бидэн хоёр гэдэг хонь хурга нийлж байгаа мэт дуу дуугаа авалцаад л хамаг сонин хачинаа ярилцав.
<<Манайхан бүгд ирсэн,хөл хөдөлгөөн ихтэй,өнөөдөр үдээс хойшихноос л арай гайгүй боллоо,хүний хөл сулраад ,сая л нэг овоо сууж болохоор болонгуут залгаж байна,Миний хүү юу хийж байна ?гээд л утасны цаанаас хошуугаа цорвойлгоод муу ижий минь ярьж байна,
15хан минутын картаар ярьж байна гэнгүүт нь би гэдэг амьтан бараг хурдан хэллэгээр хамаг л толгойд орж ирсэн сонин хачинаа ярьж,эцэст нь ээжээ надад захиа бичээрэй гэж гуйлаа,Утасны ярианаас захиа нь үлдэх юмдаа .
Ямартай ч туулай жилийн цагаан сарыг ижийтэйгээ ярьж сэтгэлээ цайруулж угтсан мэт санагдлаа.
Чойном гуайн нэг шүлгэн дээр< <Ирэх жилийн цагаан сар хүртэл гурван зуун жаран таван хоноог..>>гэдэг төгсгөл байдаг шиг <Ирэх жилийн цагаан сарыг та нартайгаа учран золгож угтахсандаа>>.
ДУРТАЙ,ТОХИРОХ ҮНЭРЭЭ ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ Дэлгүүрт ороод,<<Энэ ус л танд тохирно!!>>гээд учиргүй санал болгоод байхад дуртай үнэр тань биш бол авдаггүй биздээ?Тэгвэл дуртай бөгөөд тохирох(зохих)үнэрээ дорхноо мэдэх арга зааж өгье.Дараахи ҮНЭР ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ-ийг ашиглаад үзээрэй. Цусны бүлэг,төрсөн ордоо бич гэхээр гайхах нь аргагүй... Бидний ерөнхий ойлголттой цусны бүлэг болон төрсөн ордны зурхай нь утгачилвал статистк(тоо бүртгэл)ийн нэг хэлбэр бөгөөд,танд таарах магадлал өндөр тул үнэрээ сонгоход чухал санаа оноо өгдөг байна. Таны насаар тухайн үеийн тань үнэ цэнэ,амьдралын хэв маягийг мэдэж болно.Түүнчлэн,дуртай цэцэг,өнгө,жимсээс дуртай үнэрийг тань төвөггүй олно.Дуртай өнгө нь шилний(сав) өнгө болон үнэрний хэв шинж(имиж)ургамал ба жимсний өнгөтэй яв цав таарч байвал зохино.Хөгжмийн хувьд поп урсгалд дуртай бол өөдрөг,хөнгөн үнэрийг таална.Жазз бол анир чимээгүй ТОМ ХҮН-эрхүү талдаа НООТнд дурлах болов уу. Хувцаслалтын хувьд чөлөөт стильтэй бол гоёмсог...
コメント
コメントを投稿