スキップしてメイン コンテンツに移動

Эхлэл болгож....

Ном бол ертөнцийг харах цонх мөн...В.И.Ленин
....гээд л бидний багадаа сонссон хамгийн их чихэнд хоногшсон үг байдаг даа.
Номын дотор нь гүнзгий орж чадахгүй ,хий л тоосоор нь амьсгалж өссөн миний бие ажаад байхад номонд дуртай бололтой байгаам.
Ер нь номонд дургүй хүн цөөхөн биздээ?
Багадаа багшаар,ээжээрээ гуйлгаад гуйлгаад уншилгүй эрэмдэглэдэг байсандаа харамсдаг ч ажил хийгээд цаг завгүй болохоороо хааяа нэг гоё ном уншиж сэтгэлээ баясгахсан гээд л бүр хорхойсноо.
1990ээд оны эхээр эдийн засаг хямралтай шалдар булдар амьдрал ноёлсон цагт ном ч ховордож,бид ч эцэг эхээсээ ном авах мөнгө тэр болгон авч чаддагүй байж.

Улаанбаатар хотод маань хүүхдийн номын сан гэж нүдний гэм болсон газар.
Хотын төвд ганцхан байдаг <<нацагдоржийн нэрэмжит хүүхдийн номын сан>>гэж байх..

Сургаас нь цааш очиж үзэлгүй явсаар ахлах ангид орж билээ.

Гэхдээ дунд сургуульд байхдаа сургуулынхаа номын санд очдог байсан,

Хойшоо харсан цонхтой болохоор нар тусахгүй их хүйтэн жижигхэн өрөө...

Номын санч авгай,хүүхдийн бараа хараагүй юм шиг эхэндээ ном зээлүүлэхдээ их ёозгүй,ааштай хүн шиг санагддаг байж билээ.

Яваа яваандаа дасаад ирсэнүү,намайг хараад баярлаж,хааяа <<чи энд байж байна биз дээ,эгч нь жорлон ороод ирье,гуанз ороод ирье>>гэсэн юм хэлээд сэмхэн гараад явдаг болчихсон,нөгөө дайрий чинь манаачийн албанд томилолтгүйгээр томилогддог гэж байшдэ.

Дунд сургуулиа төгсөхөд тэр номын санч эгч тэтгэвэртээ гарч,би ахлах сургуульд орж зэрэг дэвшсэнийхүү,хотын номын санруу явах эрхтэй болж байгаам....

Сайндаа ч биш,гэрээс хол явдаггүй болохоор автобусаар хол явах гэж ээждээ жоохон худлаа хэлж хэлсэн байх л даа...хэхэ.

<<Багш ийм ,тийм номноос даалгавар өгсөн,шалгалтан дээр асууна гэсэн,тэр ном нь том номын санд л байдаг гэнэ >>гэж....хэхэ.

Бодвол ээж худлаа үнэн толгой дохисон юм байлгүй..

Нэг л мэдэхэд Улаанбаатар хотын Нацагдоржын нэрэмжит номын сангийн цэнхэр үнэмлэхийг өвөртөлчихсөн явж байсан.

Айдаа,энэ номын сан...надад их олон дурсамж үлдээсэндээ...
Дурсамжтай хамт содон үнэр нь хүртэл хамар цоргих мэт ...
Миний багын хамгийн хөгжилтэй дурсамжуудын нэг юм шиг одоо сэтгэлд нэг л эвтэйхэн буугаад байх чинь юу вэ?.

за,тэгээд бага сагаар бичээд байнаа.

Юутай ч атугай номноос хол хаа явахав,
Монголд маань цаг үе өөр болоод гоё,сайхан сайн ном бүтээлүүд өчнөөн гардаг болсон сурагтай.
Мөнгө,боломжоо тааруулаад тэр сайхан бүхнээс нь эх хэлдээрээ уншихсан гэж мөрөөдөж сууна даа.
Миний бие Японд амьдраад найман жилийн нүүр үзэх гэж байгаа болохоор олигтой шинэ Монгол ном байхгүйээ.

Гэхдээ олиггүйдээ гологдох ном гэж байхгүй болохоор ,олж уншсанаа энд та бүхэнтэй хууваалцахыг хичээнээ.

Үүнээс хойш,түүнээс цааш номонд дуртай уншигч та минь энэ хуудсаар ороод гарч байх болтугай.

Миний номын сан жинхэнэ номын мангаснуудтай харьцуулвал туулайн хорголын чинээ хэдий ч,энд хэн нэгэнтэй номоор уншиж өрсөлдөх гэсэндээ биш,ном уншсанаа гайхуулах гэсэндээ ч биш,номонд дуртай хэн бүхэнтэй зөвхөн номын сайн сайхны тухай ярилцахсан гэж бодож эхлүүлсэн хэрэг билээ.

コメント

このブログの人気の投稿

③ӨӨРИЙНХӨӨ ХЭВ МАЯГИЙГ БОДИТООР ТОДОРХОЙЛОХ

ДУРТАЙ,ТОХИРОХ ҮНЭРЭЭ ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ Дэлгүүрт ороод,<<Энэ ус л танд тохирно!!>>гээд учиргүй санал болгоод байхад дуртай үнэр тань биш бол авдаггүй биздээ?Тэгвэл дуртай бөгөөд тохирох(зохих)үнэрээ дорхноо мэдэх арга зааж өгье.Дараахи ҮНЭР ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ-ийг ашиглаад үзээрэй. Цусны бүлэг,төрсөн ордоо бич гэхээр гайхах нь аргагүй... Бидний ерөнхий ойлголттой цусны бүлэг болон төрсөн ордны зурхай нь утгачилвал статистк(тоо бүртгэл)ийн нэг хэлбэр бөгөөд,танд таарах магадлал өндөр тул үнэрээ сонгоход чухал санаа оноо өгдөг байна. Таны насаар тухайн үеийн тань үнэ цэнэ,амьдралын хэв маягийг мэдэж болно.Түүнчлэн,дуртай цэцэг,өнгө,жимсээс дуртай үнэрийг тань төвөггүй олно.Дуртай өнгө нь шилний(сав) өнгө болон үнэрний хэв шинж(имиж)ургамал ба жимсний өнгөтэй яв цав таарч байвал зохино.Хөгжмийн хувьд поп урсгалд дуртай бол өөдрөг,хөнгөн үнэрийг таална.Жазз бол анир чимээгүй ТОМ ХҮН-эрхүү талдаа НООТнд дурлах болов уу. Хувцаслалтын хувьд чөлөөт стильтэй бол гоёмсог...

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...